~XIV~

1.2K 99 1
                                    

"Одооноос эхлээд чи ганцхан минийх"

Би хэтэрхий цочирдсондоо ямар хариу үйлдэл үзүүлэх ёстойгоо мэдэхгүй хий дэмий л түүний нүд рүү ширтэн зогсоно. Тэхёны уруулд инээмсэглэл тодорч, харц нь уруул руу минь чиглэснээ эрхий хуруугаараа зөөлөн илбэнгээ "Чиний ийм царайг харах үнэхээр шинэлэг юм. Үргэлж л юу ч болоогүй юм шиг тайван, бардам байдаг чиний харц одоо бол тогтож өгөхгүй байна. Намайг өөрийн болгоно гэж өөртөө итгэлтэй нь аргагүй хэлж байсан чи хааччихав" гэхэд нь би гэнэт ухаан орон, уруулаар минь гүйх гарыг нь зогсоогоод

"Надад дурлаж болохгүй гэж сануулсан биз дээ. Чи харамсах болно" гэв. Энэ мөчид миний амнаас энэ үг л гарсан юм. Надад дурлаж, намайг хайрласныхаа шанд тэр л шархалж үлдэнэ шүү дээ.

Тэхёны харц арай ширүүн болж, нүд рүү минь эгцлэн ширтээд "Сануулга?" гэснээ нэг хөмсгөө өргөн "Чамайг хэн нэгнээс харамлаж, хармаар уулзмаар санагдаад, уулзах бүрт харцаа ч салгаж чадахгүй, харах бүрт л үнсмээр санагдаад байгаа энэ галзуу мэт мэд...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхёны харц арай ширүүн болж, нүд рүү минь эгцлэн ширтээд "Сануулга?" гэснээ нэг хөмсгөө өргөн "Чамайг хэн нэгнээс харамлаж, хармаар уулзмаар санагдаад, уулзах бүрт харцаа ч салгаж чадахгүй, харах бүрт л үнсмээр санагдаад байгаа энэ галзуу мэт мэдрэмжүүдийг хайр дурлал гэдэг юм бол тиймээ, би чамд дурлачихаж. Бүр галзууртлаа. Тийм байхад чиний сануулга мэтийн зүйл намайг зогсоох юм шиг байна уу?" гэхэд нь би хариу хэлж чадсангүй. Би ч бас түүнтэй адил энэ мэдрэмжүүдийг мэдэрдэг. Энэ үнэхээр хайр юм гэж үү? Үнэхээр хайр мөн бол би түүнийг хайрлаж болох болов уу? 

Тэр намайг хариу хэлээгүйд инээмсэглэн, аажмаар над руу дөхлөө. Би энэ мөчид түүнийг эсэргүүцэхийг хүссэнгүй. Түүнийг өөртөө байгаа хэсэгхэн хугацаанд ч болов хайрлахыг хүсч байлаа. Дараагийн хоромд хаалганы цоож эргэн, хүмүүсийн инээлдэх дуу биднийг зогсоов. Тэднийг орж ирэхээс өмнө би амжиж Тэхёныг түлхлээ. 

"...Ёнжү уг нь ангийн гадаа намайг хүлээж байя гэж зурвас бич---". Жихён орж ирсэн даруйдаа Тэхён бид хоёрыг хараад үгээ ч гүйцээж чадалгүй гацчихав. Түүнтэй хамт Жимин явж байлаа. 

Жихёны харц ганцхан намайг чиглэх бөгөөд их ширүүн харагдана. Харин Жимин нэлээд гайхсан янзтай бид хоёр руу ээлжлэн харсаар "Та хоёр?" гэхэд би шууд л зөрөн, өрөөнөөс гарав. Яг энэ мөчид тэр өрөөнөөс гарахгүй л бол тэндээ ухаан алдчих юм шиг санагдсан юм. 

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now