~Bonus: Letter ~

1K 95 9
                                    

"Хайрт Тэхёндаа,

Хэрэв энэ захидлыг чи минь уншиж байвал би энэ ертөнцийн хүн нэгэнтээ биш болсон гэсэн үг. Уг нь их найдсан юмсан. Гунигтай юм аа ... 

Чамтайгаа хамт он удаан жилийг туулж өвгөн, эмгэн болоод үр ач нараа тойруулж суучихаад өөрсдийнхөө тухай ярьж өгч байна гэж би үргэлж төсөөлдөг байсан юмсан. Харамсалтай нь энэ төсөөлөл минь биелэшгүй мөрөөдөл байж.

Уучлаарай, Тэхёнаа. Дахиад л чамаасаа зугатаж, дахиад л чамайгаа үл тоосонд. Цогцос болсон хүйтэн бие минь чиний надтай үдэх сүүлчийн дурсамж байгаасай гэж хүсээгүй дээ чамайгаа би дахин хуурчихсан. Өчүүхэн тархи минь энэнээс илүүг сэтгэж даан ч чадсангүй.

Яг одоо намайг авч одсон бурхныг харааж сууна уу. Тэгвэл тэгэх хэрэггүй дээ. Магадгүй чамтайгаа учраагүй байсан бол би ч бас чиний л нэгэн адил байдаг үгүйг нь мэдэхгүй бурхныг зүхсээр, энэ орчлонгоос харуусал дүүрэн буцах байсан биз. Богинохон ч гэлээ чинийхээ хайр энхрийллийг мэдэрсэн хоромхон хугацаа надад энэ ертөнцөөс харамсах зүйлгүйгээр явахад минь хангалттай байсаан. Тиймээс, Тэхёнаа. Битгий их шаналж, бурхныг ч тэр, өөрийгөө ч тэр хараах хэрэггүй, за юу. 

Чамтай учрахаасаа өмнө би өөрийгөө хэн нэгэнд хайртай болно гэж боддог ч үгүй байсан. Үнэн шүү. Эмнэлэгт байх хэдэн өдрөө би нэг зүйлийг олж мэдсэн. Би чамайг анх харсан тэр мөчдөө л ухаанаа алдталаа дурласан гэдгээ. Дэндүү хожуу мэдсэн байгаа биз. 

Хэнээс ч харж байгаагүй ихэмсэг төрхөнд чинь би урхидуулчихсан юм шиг байна. Дурласан болохоор л чиний анхаарлыг татахын тулд өөрийн мэдэлгүй тэгэж их хичээгээд байж. Намайг тоохгүй байхад чинь л урдуур хойгуур чинь гүйж, өөрөө түрүүлж үнсээд л. Одоо бодохнээ би үнэхээр байж боломгүй зүйлс их хийсэн байна шүү. 

Санаж байна уу? Амьдралыг чинь илүү сонирхолтой болгоод өгье гэж хэлж байсныг минь. Гэхдээ би чиний амьдралыг сонирхолтой болгох биш, харин чи минь миний хэсэгхэн хугацааны амьдралыг минь аз жаргалаар гийгүүлэхээр илгээгдсэн тэнгэрийн элч байж. Амьдрал дэндүү богинохон болохоор чиний уйтгартай амьралыг сонирхолтой болгож өгнө гэдэг тэнэгдүү ч юм шиг бодлоор чамд дурласан өөрийнхөө сэтгэлийг нууж явжээ. Хайр дурлал гэдгийг нь ч мэдээгүй явсан байх л даа.

Үнэндээ тархинд минь байгаа хар толбыг цус хуралт байж магадгүй гэж эмчийг хэлсэн тэр цагаас эхлэн би үхэж ч магадгүй гээд бэлтгэлтэй байдаг байлаа. Их гутранги байгаа биз. Харин чамайг мэддэг болоод үхэхийг хүсээгүй. Тийм болохоор 3, 4 жил томроогүй юм чинь цус хуралт биш гэдэгт итгэсэн юм. Гэтэл удалгүй тэнгэр намайг ниргэх шиг л болсон. Өвчний шинж тэмдэгүүд нэг нэгээрээ илэрч эхэлсэн. 

Эхэн үед нь би өдөр шөнөгүй бурхнаас гуйдаг байлаа. Цус хуралт л биш байгаасай гэж. Үнэндээ аман дээрээ эмчилгээ хийлгэхгүй гэж байсан ч байж боломгүй ч гэлээ дотроо бол ид шид тохиолдоосой, энэ бүхэн зүүд байгаасай гэж нууцхан залбирдаг байсан юм. Өөртөө үлдсэн цаг хугацааг сунгахын тулд цаг минут бүрт шуналтдаг байлаа. Нэг өдөр нь өнгөрвөл дахиад нэг өдөр. Дахиад нэг өдөр нь өнгөрвөл одоо ердөө ганцхан өдөр гээд л. 

Хагалгаа хийлгэх итгэл надад байгаагүй ээ. Итгэл гэдэг зүйлээ би хэзээ алдсанаа ч мэдэх юм алга. Итгэл биш залбирал л надад байсаар ирсэн. Гэхдээ чи минь аль хэдийн унтарчихсан байсан миний итгэлийн галыг ахин асаасан юм шүү. Эдгэж ч болно гэдэг найдварыг чинийхээ ачаар ахин нэг удаа би олсон ч  харамсалтай нь оройтсон бололтой. Амьдрал дэндүү хатуу юм.

Хайрт минь, 

Надад нэг гуйлт байна. Бидний хайр бүтээгүй ч Жонгүг, Инсол хоёрын хайр сэтгэлийг хөрөнгө мөнгө, зэрэг зиндааны золиос болохыг би тэнгэрээс ч гэсэн хараад сууж чадахгүй юм шиг байна. Тэдэнд туслаарай. Би чамайгаа чадна гэдэгт итгэлтэй байна. Бас найзууддаа "уучлаарай" гэж чин сэтгэлээсээ гуйсныг минь заавал дамжуулж өгөөрэй. 

Одоо харин эцсийн минь гуйлт. Миний хойноос хэтэрхий их шаналах хэрэггүй.Чи минь надад үнэхээр аз жаргалтай өдрүүдийг бэлэглэсэн учраас би энэ хорвоогоос харамсах зүйлгүйгээр явсан. 

Намайг март, Тэхёнаа. Хатуу үг гэдгийг мэднэ ээ. Гэхдээ чинийхээ сэтгэлийн шарх байхыг би хүсэхгүй байна. Тиймээс үхсэн гэж бодолгүй хаа нэгтээ сайхан амьдарч байгаа гэж бодоод мартаж амьдраарай, гуйя. 

Би чамд хайртай, Тэхёнаа. 

Би чамд хайртай ... 



A/N: Дараагийн хэсэг жинхнээсээ төгсгөлийн хэсэг байх болно оо. Үргэлж дэмжлэг хайрладаг уншигч нартаа үнэхээр их баярлалаа😚❤💜 

Төгсгөлийн хэсэгт юу гарах талаар өөрсдийнхөө бодлыг хуваалцаарай. Жоохон сонирхолтой санагдаад байна😁😁😁

Тэгээд бас гэрээсээ битгий гараарай. Гадуур улам л эвгүй болоод байх шиг байна шүү. 

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now