Саяхан л цав цагаан цас нэвсийтэл дарсан байсан Сөүлд одоо хаврын дулаан өдрүүд айлчилж, өчүүхэн төдий ч болов цас харагдахаа больжээ. Хүйт ноёлсон өвөл дуусав уу гэлтэй гадуур хүмүүсийн хөл хөдөлгөөн ч ихэслээ. Голын мөс аль хэдийн хайлж, цэцэг навч, өвс ургамал дэлбээлээд эхэлсэн учраас гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хосоороо аль эсвэл нохой, мууртайгаа гээд Хан голын эрэг дагуух цэцэрлэгт хүрээлэнд зугаалах хүмүүс олон.
Тэдний дунд голын эргийн сандал дээр нэгэн охин ганцаараа суух бөгөөд тэр чихэвч зүүн, алсыг ширтэх аж. Тайван гэх чинь суух энэ охин энд тэнд хөгжилдөх бусад хүмүүсээс содон харагдана. Түүний нүдэнд цэцэрлэгт хүрээлэнд хөгжилдөх олон бус, харин гүүрэн дээгүүр сүлжилдэх машинууд, голын цаад эрэгт дүнхийх өндөр өндөр барилгууд, хааяа нэг тэнгэрт нисч харагдах шувууд, намуухан үелзэх голын урсгал л үзэгдэж байлаа. Түүний олж харахыг хүссэн зүйл нь эд бололтой. Үе үехэн охины нүүрэнд мишээл тодрох нь түүний харж байгаа зүйлс, сонсож буй хөгжмийн эгшигтэй нь туйлын сайхан зохицож байгааг илтгэх шиг.
Охины нэрийг У Ёнжү гэдэг. Ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг бөгөөд ээжийнхээ ажлаас шалтгаалан сүүлийн зургаан жил Хятадад амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн юм.
Yeonjoo's PoV
Солонгост ирээд аль хэдийн ес хоночихсон. Гэвч их сургуульд орох гэтэл 2-р улирал эхэлчихсэн болохоор оруулахад хүндрэлтэй гэсэн учраас ганцаараа уйдаад сууж байгаа минь энэ. Бодлыг минь таслан утас дуугарлаа.
"Хөөе, Сун Жихён. Ямар уддаг юм бэ?" хэмээн гомдоллон хэлэхэд Жихёны инээх дуу гаран
"Дөнгөж сая л тарлаа. Одоо Инсолыг гараад ирэхээр шууд очно оо. Чи хаана байгаа юм" гэхэд нь
"Хан голын дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд" хэмээн хариулахад
"Өөрөө ч гэсэн ирээгүй юм байж. Ямартай ч бид хоёр удахгүй болохоор хүрээд ир" гэхэд нь би
"Окэй, би их хурдан оччих болохоор хурдлаарай" гээд утсаа салгав.
Жихён, Инсол хоёр бол миний дунд сургуулийн найзууд. Дунд сургуулийн нэгдүгээр ангиас эхлээд өдийг хүртэл бидний нөхөрлөлийг цаг хугацаа, хол зайны аль нь ч хувиргаж чадаагүй юм.
Уулзахаар тохирсон жантай гоймонгийн газартаа иртэл тэд аль хэдийн ирчихсэн сууж байв.
Би тэдэн дээр очин "Юу вэ? Та хоёр чинь яахаараа ийм хурдан ирчихдэг байна аа" гээд сандал татан суухад Жихён
YOU ARE READING
[ДУУССАН] Because of You |KTH|
RomansЧамаас болоод итгэл, шунал хоёр минь зэрэг төрж эхэлсэн юм. Эхэлсэн: 2020.04.17 Дууссан: 2020.11.22