Yeonjoo's PoV
"Тэхёнаа, би хагалгаанд орж чадахгүй ээ".
Хүслээр минь болдог бол хагалгаанд орж, бүрмөсөн эдгэрээд түүнийхээ дэргэд байхсан. Ээж, Юнги ах хоёр гэнэт Тэхёныг дуудсан нь намайг хагалгаанд орохыг ятгуулах гэдгийг би сайн мэдэж байсан юм.
Түүнтэй минь дахиад ганцхан удаа ч болов уулзуулаад өгөөч гэж бурхнаас гуйж байснаа би нуухгүй ээ. Гэхдээ энэ гуйлт минь биелэх мөчид би бурхныг зүхсэн юм. Яагаад түүнд минь миний ийм байдлыг мэдэгдчихвээ гээд.
Тэхёныг харах мөчид санасан сэтгэл минь нулимс болон урссан. Дараа нь ухаан ороод бодож үзсэн. Одоо юу хийвэл болох вэ гэж. Нэгэнт тэр мэдсэн юм чинь нууж, зугатаж чадахгүй. Тиймээс түүндээ эдгэшгүй шарх өгөх байлаа ч үлдсэн хэсэгхэн хугацаагаа түүнтэйгээ өнгөрөөхийг хүсч байгаагаа би хүлээн зөөвшөөрсөн юм.
Энэ л миний шийдвэр. Басхүү шунал.
Тэхёны юу ярих гэж байгааг гадарлаж байсан тул би ийн хэлэв. Сэтгэлийг нь өвтгөх хатуухан үг хэлснээ мэдэж байгаа учир царайг нь харах зүрх зориг надад байсангүй. Харин түүний над руу цоо ширтэх харцыг би мэдэрч байлаа. Хэсэг чимээгүй намайг ширтсэн Тэхён эцэст нь гүнзгий амьсгаа аваад зөөлнөөр ярьж эхлэв.
"Би сая Ким эмчтэй уулзсан. Мэс заслын үеэр гарч болох эрсдлүүдийн талаар тэр надад хэлсэн" гэснээ босч ирэн миний өмнө явган суун, хоёр гарыг минь атгаад "Ёнжү, чамайг яагаад хагалгаанд орохгүй гээд байгааг мэдэж байна аа. Гэхдээ найдвар байхад юу ч хийхгүй чамайг явуулчихаад ээжийгээ, Юнги ахыгаа, бас намайг яаж амьдар гээв. Ээж чинь тэгэж хэлсэн. Хөдөлж, ярьж чадахгүй байсан ч нүдэнд минь харагдаж байвал л болоо гэж. Би одоо л түүний сэтгэлийг бүрэн гүйцэд ойлгож байна. Чамд юу ч тохиолдсон бид чамайг хэзээ ч орхихгүй болохоор хагалгаанд орцгооё, Ёнжү. Гуйж байна. Чамайг хайрлах боломж надад олгооч дээ" гэж аргадангуй хэлэхдээ Тэхёны царай гунигтай харагдана.
Түүний царайг нэг бүрчлэн ширтсээр дараагийн мөчид хэлсэн миний үгс түүнийг гайхширахад хүргэсэн юм.
"Тийм болохоор л би хагалгаанд орж чадахгүй. Та нар намайг орхиж чадахгүй болохоор". Энэ үгнийхээ араас би нулимс урсган, уруул минь чичирч байлаа.
Тэхёны хөмсөг үл ялиг зангирч, хэлсэн үгсийн минь утгыг ойлгож ядан "Ёнжү" хэмээн нэрийг минь дуудахад нь би үгийг нь таслан өөрийн яриагаа үргэлжлүүлэв.
YOU ARE READING
[ДУУССАН] Because of You |KTH|
RomantizmЧамаас болоод итгэл, шунал хоёр минь зэрэг төрж эхэлсэн юм. Эхэлсэн: 2020.04.17 Дууссан: 2020.11.22