~XIX~

1.1K 89 7
                                    

Ганц ч үг дуугарахгүй, урагш хий гөлрөн суух ээжийг хараад миний айдас улам бүр төрнө. Үүний оронд хашгичиж, загнасан бол сэтгэл минь илүү амар байх байж. Харин би энэ байдалд ямар үйлдэл хийх ёстойгоо мэдэхгүй, хөдөлж ч чадахгүй газар ширтэн ээжийн ярихыг хүлээн зогсоно. Ээжид минь яг одоо юу бодогдож байгаа бол, сэтгэл нь хэр их өвдөж байгаа бол, намайг өөрийнхөө тухай нуусныг олж мэдээд надад хичнээн их гомдсон бол, ээжийг би яаж тайтгаруулах вэ, хичнээн их цочирдсон бол гээд маш олон бодол толгойд минь эргэлдэж байлаа.

"Надаас хэдийг хүртэл нуух гэж байсан юм?" хэмээн үгээ зөөж ядан асуух ээжийн дуугаар би бодлоосоо салан, толгойгоо өргөн ээжийн царай руу харлаа. 

Хөөрхий ээжийн минь нүднээс нулимс урсаж байхыг олж харахдаа би гацаж орхив. Хэл минь хөшиж, хоолой минь зангирсаар "Ээжээ" гэдгээс өөр үг хэлж чадсангүй. 

Өөр үг дуугараагүйд ээж над руу харцаа чилүүллээ. Хоёр нүднээс нь дуусах болоогүй юм байхдаа гэмээр их нулимс мэлмэрсээр л байв. 

"Ээждээ яагаад хэлээгүй юм бэ, Ёнжү" хэмээн аргадангуй хэлэхэд нь арай ядан тэвчиж байсан нулимс  минь өөрийн эрхгүй урслаа.  

"Уучлаарай---уучлаарай ээжээ. Таны сэтгэлийг зовоохыг хүсээгүй юм. Хэлэхийг хүссэн. Бүгдийг нь хэлчихмээр байсан. Гэхдээ таныг шаналах байх гэж бодоод--" хэмээн үгээ гүйцээж чадалгүй ихэр татан уйлахад ээж босч ирэн намайг энгэртээ тэвэрлээ. Энэ дулаахан тэврэлт надад үнэхээр их хэрэгтэй байж.

"Миний охинд хичнээн хэцүү байсан бол. Охиныгоо өвдөж байгааг ч мэдэхгүй над шиг эх хүн байдаг болов уу? Одоо яах вэ? Ээж нь юу хийвэл охиныгоо аварч чадах юм бол. Яах вэ? Миний өрөвдөлтэй охин" гээд толгойг минь илэн, чангаар уйлж эхлэв. 

Бид хэр удаан уйлж суусныг бүү мэд. Ямартай ч нэг мэдэхэд арай тайвширан буйдан налан сууцгаана. 

"Би энэ баримтуудыг үнэхээр сайн нуусан юмсан. Та яаж олсон юм?" гэж зөөлөн асуухад ээж санаа алдсаар 

"Ширээг чинь цэвэрлэж байгаад нэг бал унагатал орон доогуур орчихсон. Авах гээд тонгойтол битгий олоосой гэсэн юм шиг цааш нь түлхсэн хайрцаг сонирхол татсан юм. Тагийг нь нээгээд үзтэл миний мэдэхгүй шинжилгээний бичгүүд байсан" гэхэд нь би 

"Уучлаарай ээжээ" гэхэд ээж 

"Чи яагаад надаас уучлалт гуйна гэж. Чамд минь ямар ч буруу байхгүй шүү дээ" гээд гүнзгий амьсгаа авснаа хажуулдан суугаад, хоёр гарыг минь нийлүүлэн атгаад, над руу нухацтай харлаа. 

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now