~The End~

2K 144 29
                                    

3 жилийн дараа

Хүмүүс тэр бүр ирээд байдаггүй олны хөлөөс зайдуу орших Хан голын хөвөөн дээр гараа халаасандаа хийн гунигтайхан зогсох залуу эр. Өмссөн дэгжин хослолоос нь харахад л тэр энгийн нэгэн ажилтан биш, харин томоохон албан тушаалтан гэдэг нь илт. 

Мэдээж энэ залуу KH группийн өв залгамжлагч гэх Ким Тэхён байсан юм.

Taehyung's PoV

3 жил. Яг гурван жил өнгөрчээ. Хайрт минь чи тэнд жаргалтай байгаа юу? 

Чи намайг өөрийгөө март гэсэн. Гэхдээ би чамайг хэзээ ч мартахгүй, Ёнжү. Хөөрхийлөлтэй зүрх сэтгэлд минь чиний гэсэн орон зай дэндүү их байхад би чамайг яаж мартах вэ? Чамгүй өнгөрөөсөн энэ тарчлант 3 жил надад ажил л хань болж байлаа. 

Чи баяртай байна уу? Тэд хуримаа хийхээр болсон. 2 жил зовж амьдарсны эцэст тэд жаргалтай амьдралынхаа эхлэлийг тавих гэж байна. Чиний минь хүссэн эцсийн хүслийн нэг нь ч атугай биелэх гэж байна шүү дээ. 

Гүн гүнзгий бодол дундаас минь машины сигналдах дуу намайг салгалаа. Эргэн харвал энэ Хусог байв. Би хайртын минь чандар цацагдсан намуухнаар урсах голын урсгалыг ахин нэг харж, гүн гэх чинь санаа алдсаар Хусогийн зүг эргэн алхлаа. 

Намайг дэргэд нь ирэхэд Хусог "Эгч чамайг бидэнтэй уулзахаар явсан гэсэн ч ирээгүй болохоор чинь чамайг энд байгаа гэж мэдсэн юмаа. За, тэгээд сайн биз дээ. 3 жилийн өмнөхийг бодвол арай дээр харагдаж байна" хэмээн хэлэхэд нь би муухан инээмсэглэсээр 

"Сайн гэх хэрэгтэй байх" гэхэд тэр 

"Дуу муутай хэвээрээ л байна. 3 жилийн дараа уулзаж байж мэнд мэдэж байгаа чинь ердөө л энэ үү?" гэж хөмсгөө өргөсөөр хэлэхэд нь би түүнийг тэврэн 

"Санасан шүү, Хусогаа" гэхэд тэр намайг түлхээд 

"Балай юм. Чамайг ингээдэх гэсэн үү?" гээд бид инээлдэв. 

"Эргээд явах юм уу?" хэмээн Сөүлийн зүг явж байхдаа Хусог асуулаа. 

"Би явах хүсэлтэй байгаа ч аав эндэхийн ажилдаа анхаар гээд байгаа. Тэгэхээр сайн мэдэхгүй л байна" 

"Тэхёнаа, 3 жил өнгөрсөн шүү дээ. Хэзээ болтол ингэж ажлын төлөө төрсөн юм шиг амьдрах гэсэн юм бэ? Чамайг түүнийг март гэж хэлэхгүй. Гэхдээ зүрхэндээ нандигнаад сэтгэлээ чөлөөлж болохгүй хэрэг үү?". 

Хусогийн санаа зовинонгуй хэлсэн үгэнд би хариу хэлж чадсангүй. 3 жилийн өмнө би Солонгосоос явсан юм. Түүний байхгүй газар би амьдарч чадахгүй юм шиг санагдаад Солонгосыг орхин явсан ч, өөр газар ирснийхээ дараа түүнийгээ Солонгост сайхан амьдарч байгаа мэтээр төсөөлж эхэлсэн. Тэгэж л би хар бараан 3 жилийг арай хийн өнгөрөөж чадсан юм. 

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now