Арваад хүн багтахаар томоо гэгчийн хоолны ширээний ард ердөө таван хүн л сууна. Би Тэхёныг KH группын захирлын хүү байсанд багагүй гайхсан юм. Жихёны хэлдгээр тэр үнэхээр надаас тэс өөр ертөнцөд амьдардаг юм байна. Хааяа нэг түүн рүү харахад тэр ямар ч хувиралгүй хоолоо идэж байлаа.
Ким эзэгтэй "Ёнжү, ямар чиглэлээр сурдаг вэ?" гэхэд нь би бодлоосоо салан
"Дизайнераар сурч байгаа" гэж товчхон хариулахад Ким эзэгтэй
"Хөөх, тийм үү. Ээж шигээ сайн ажилладаг бол чи ч үнэхээр нэртэй загвар зохион бүтээгч болох байх даа. Хэрвээ чи өөрийн брэндээ гаргавал би эргэлзэлгүйгээр чиний байнгын үйлчлүүлэгч болох болно оо" гэхэд нь би
"Баярлалаа" гээд инээмсэглэв.
Тэхёны охин дүү хажуунаас "Ямар их сургуульд сурдаг юм" гэхэд нь би Тэхён руу нэг хараад
"Хангүг их сургуульд" гэхэд дүү нь
"Тэгвэл ахтай нэг сургууль юм байна шүү дээ. Та хоёр бие биенийгээ танихгүй юм уу" гээд Тэхён руу харахад тэр
"Нэг сургууль байлаа гээд бие биенийгээ танидаг байх албагүй биз дээ" хэмээн тоомжиргүй хэллээ. Тэгэхээр тэр намайг таньдаг гэж хэлэхийг хүсэхгүй байгаа байх нь.
Би дүү рүү нь харан "Би өнөөдөр л анх удаа сургуульд явсан болохоор танихгүй байгаа байх" гэхэд дүү нь толгой дохив.
Ээж, Ким эзэгтэйтэй, Тэхён дүүтэйгээ ярилцаж, би л ганцаараа ширээнд суусан хүмүүсийг ээлжлэн харсаар оройн хоол дууслаа. Намайг танихгүй гэж хэлсэн нь бас л ямар нэгэн шалтгаантай байх даа гэж бодон, түүнийг хяламхийн харсан хэвээр.
Бид явах болоход ээж "Эзэгтэй оройн хоолонд урьсанд үнэхээр их баярлалаа" гэхэд нь би ч бас бөхийн
"Баярлалаа" гэхэд Ким эзэгтэй
"Зүгээр дээ. Болгоомжтой яваарай" гээд инээмсэглэн биднийг гаргаж өгөв.
Гэртээ ирэн, өрөөндөө ороод утсаа аван групп чатандаа Тэхёны талаар бичих гэснээ Жонгүг хүртэл Инсолоос өөрийнхөө хэн гэдгийг нууж байсан гэдгийг нь санан хэлэхээ болиод, унтахаар хэвтлээ. Яагаад ч юм надад таалагдаад байгаа Тэхёныг би бодохгүй байж чадсангүй.
***** ***** ***** ***** *****
Хичээлдээ суучихаад, Жихён, Инсол хоёртой уулзахаар Жихёны ангийн үүдэнд очин түүнийг завсарлахыг хүлээгээд зогсож байтал тэр удалгүй гарч ирэв.
YOU ARE READING
[ДУУССАН] Because of You |KTH|
RomanceЧамаас болоод итгэл, шунал хоёр минь зэрэг төрж эхэлсэн юм. Эхэлсэн: 2020.04.17 Дууссан: 2020.11.22