Taehyung's PoV
Усанд орчихоод гарч иртэл Намжүн ах ирчихсэн, орон дээр байсан нөгөө дэвтрийг үзээд зогсож байв.
Миний хоолойгоо засах дуунаар тэр над руу эргэж хараад "Ёнжү гэж хэн юм?" гээд над руу дэвтрийн нүүрийг харуулахад нь би
"Хэн ч бишээ. Та мэдэх шаардлагагүй" гээд дэвтрийг булаах нь холгүй аваад ширээнийхээ шургуулганд хийн "Яах гэж ирсэн юм?" гэж асуухад Намжүн ах
"Хэн ч биш гэнэ шүү. Сүүлийн хэдэн хуудсан дээр нь дан чиний зургийг зурсан байна лээ. Охидууд одоо ингэж сэтгэлээ илчилдэг болоо юу? Өвөрмөц л юм" гэхэд нь би
"Яах гэж ирсэн юм гэж асуугаад байна шүү дээ" гэж үсээ арчингаа залхсан янзтай хэлэхэд Намжүн ах
"Энэ золигийг хараад байгаарай. Ахтайгаа ингэж харь---" гэхэд нь үгийг нь таслан
"Үеэл" гэж нэмж хэлэхэд тэр
"Кяхх, тиймээ. ҮЕЭЛ АХ" гэж тодоор хэлээд "Үеэл ахтайгаа ингэж харьцдаг хүн чамаас өөр хүн байхгүй байх. Ээж юм аваачиж өгчихөөд ир гэхээр нь ирсэн юм. Бас нэг зүйл сонирхоод. Та дөрөв хэрэг тарьсан гэлүү" гээд орон дээр суухад нь
"Хэрэг тарьсан юм биш. Хийх ёстой зүйлээ л хийсэн" гэж тоомжиргүй хэлэхэд
"Энэ хүйтэн амьтныг хараад байгаарай. Амнаас чинь нэг ч аятайхан үг гарахгүй шүү. Тэгээд Жонгүгийн бие яаж байна" гэхэд нь
"Нэг хөл нь хугарч, баруун гар, толгой хоёроо гэмтээсэн. Гэхдээ өнөөдөр хамгийн хэрэгтэй эмээ уучихсан болохоор бараг л эдгэрчихсэн. Тиймээс одоо гайгүй гэж хэлэх хэрэгтэй байх" гээд ойлгосон эсхийг нь сонжин харахад Намжүн ах хөнгөн инээд алдаад
"Тэхёнаа, та нар дундаас Жонгүг үнэхээр зоригтой, бас шийдэмгий юм. Хэдий сүй тавьчихсан ч хайр сэтгэлийнхээ төлөө тууштай тэмцэж байна гээч. Бахархаж байна аа" гэхэд нь би
YOU ARE READING
[ДУУССАН] Because of You |KTH|
Roman d'amourЧамаас болоод итгэл, шунал хоёр минь зэрэг төрж эхэлсэн юм. Эхэлсэн: 2020.04.17 Дууссан: 2020.11.22