~XV~

1.1K 100 5
                                    

"Хаачих гэж байгаа юм". Өрөөнд минь орж ирэнгүүтээ хувцсаа сольж байгаа намайг хараад гайхсаар ээж ийн асуулаа.

Би инээмсэглэн "Найзуудтайгаа уулзчихаад ирье" гэхэд ээж 

"Инсол, Жихён хоёртой юу?" гэж асуухад нь би толгой дохин 

"Мм" гэхэд ээж барьж орж ирсэн тавагтай жимс рүүгээ дохин

"Чамайг хичээлээ хийж байгаа юм байх л гэж бодоод жимс авчирсан юм. Гэхдээ хэрэггүй бололтой. Гарах гэж байгааг чинь мэдсэнгүй" гэхэд нь би нэг зүсэм лийр аван амандаа хийгээд

"Хөргөгчинд хийчих. Орой ирээд идье" гэхэд ээж

"Оройтож болохгүй шүү" гэснээ над руу их л сонин харцаар дээрээс минь доош нь гүйлгэж харчихаад гараад явчихав. Би инээмсэглэн, шүүгээнийхээ хаалгыг хаахтай зэрэгцэн орон дээр тавьсан утас минь дуугарлаа. 

"Ирчихсэн үү" 

"За, одоохон гарлаа" гээд утсаа таслачихаад, яарсаар гэрээсээ гарав. 

Машиныхаа хажууд хоёр тийш холхин, намайг хүлээх түүнийг хараад би өөрийн эрхгүй инээмсэглэв. Түүнтэй ингээд хосууд болчихсон, уулзана гэхээс тэсгэл алдаад явж байх юм гэж зүүдэлж ч байсангүй. 

"Тэхёнаа" хэмээн намайг дуудахад тэр над руу харан инээмсэглээд, хоёр гараа дэлгэв. Би нүүр дүүрэн инээмсэглэсээр түүнд очиж тэврүүлээд "Яг л зүүд юм шиг байна. Хэн нэгэнтэй үерхэж, ингэж тэврүүлээд зогсож байх юм гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Тэр нь бүр чи байгаад би бүр өөртөө итгэхгүй байна" гэхэд Тэхён үсийг минь үнэрлээд, тэврэлтээ салган

"Чи зүүдлээгүй болохоор өөртөө итгэж болно" гэснээ намайг дээрээс минь доош нь гүйлгэж хараад "Би уг нь чамайг даашинз өмсөж гарч ирэх байх гэж бодсон юмсан. Охидууд анхныхаа болзоон дээр тэгдэг биз дээ" гэхэд нь би өөрийнхөө өмссөн жирийн л хар жинсэн өмд, цагаан өнгийн пүүз, подволк, гадуурх задгай энгэртэй шоотой цамц руугаа хараад 

"Миний имиж нэг иймэрхүү л дээ. Би даашинзанд тийм ч дуртай биш" гэж зөөлөн хэлэхэд Тэхён над руу ойртон 

"Одоо яахав. Уг нь би даашинз өмсдөг охидод илүү дуртай юмсан" гэхэд нь би 

"Хөөе" хэмээн хошуугаа унжуулан, хөмсөг зангидахад тэр намайг шоолон инээнэ. 

Тэгснээ "Юу хиймээр байна. Бидний анхны болзоо ш дээ" гэхэд нь би инээмсэглэн 

"Үгүй ээ. Гурав дах нь. Кино үзсэн, аквариум орсныгоо тооцох хэрэгтэй" гэхэд тэр толгой дохиод 

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now