Түүний нэг гар бэлхүүсээр минь тавихгүй гэсэн шиг чанга ороож, харин нөгөө гар нь миний толгой дор байрлажээ. Цонхоор тусах нарны гэрэлд халууцсан уу эсвэл араас минь тэврэх түүний чанга тэврэлтэд халууцсан уу бүү мэд. Бараг хөлс минь урсах хэмжээнд хүртлээ халууцаад л сэрэв. Хүзүүнд минь мэдрэгдэх жигд амьсгал нь түүнийг бөх унтаж байгаа гэдгийг илтгэнэ.
Аажуухан эргэж хараад би өөрийн эрхгүй зөөлөн мишээв. Тайван унтах түүний царай, хааш яаш болсон хар үс нь өөр нэгэн Тэхёныг харсан мэт санагдана. Түүний энэ төрхийг ч бас сэтгэлдээ сайтар хадгалахын тулд нэг бүрчлэн харж байлаа.
Миний хөдөлгөөнд тэр ч мөн сэрвэлзэн бэлхүүсэн дээрх гараа аван дээш харсан ч надад дэрлүүлсэн гараа хөдөлгөсөнгүй. Бурхан гараа гаргаж, сэтгэлээ шингээж урласан байх гэмээр өөгүй тунгалаг царай, өв тэгш төрхийг нь нүд салгалгүй ширтэхдээ би одоо ч түүнийг минийх болсон гэдэгт итгэж чадахгүй байсан юм. Өндөр хамар дээгүүр нь хуруугаа зөөлөн гүйлгэхдээ өчигдөр оройны явдлыг бодон, өөрийн эрхгүй инээмсэглэв.
FLASHBACK
Ширүүн үнсэлтээ салгахад нь нүдээ аажмар нээвэл Тэхён нүд рүү минь цоо ширтэж байлаа. Хэн хэнийх нь амьсгал давхцан, цээж төвхөлзөх бөгөөд бид чимээгүй л нэгнээ ширтэнэ. Би түүний нүднээс намайг хайрлаж, энхрийлсэн харцыг олж харахдаа хэмжээлшгүй жаргалд умбаж байлаа.
"Айж байна уу?".
Тэхёныг иийн асуухад би шүлсээ гүд хийтэл залгиад "Айсан юм биш сандарч байна" гээд харцаа буруулахад Тэхён инээмсэглэн
"Чи миний хувьд дэндүү үнэ цэнэтэй. Тиймээс би яарахгүй ээ" гэж зөөлөн хэлээд духан дээр минь үнсчихээд босоход нь би түгжиж байсан амьсгалаа нэг юм гаргаад өндийн суулаа.
Тэхён намайг харж зөөлөн инээмсэглэсээр "Усанд ороод унтаж байгаарай. Бид юм уухаар тохирсон юм" гэчихээд гараад явав. Түүний араас харж хоцрохдоо одоо л нэг юм тайвширч, тас атгасан гараа суллалаа. Тэхён ярьж байхдаа над руу харж байсан ч харц нь тогтохгүй байсныг би анзаарсан юм. Бас маш хурдан гараад явчихсанаас нь харахад магадгүй тэр ч мөн сандарсан байх.
Намайг үнэ цэнэтэй гэсэн нь чихэнд минь дахин дахин сонсогдож, би гэдэг хүн тэнэг юм шиг л ганцаараа инээмсэглэн хаалга руу ширтэн сууна.
Цаг гаран тэгэж суусны эцэст босч усанд ороод Тэхёныг хүлээлгүй унтлаа.
Тэр намайг чин сэтгэлээсээ хайрладаг болохоор, эрдэнийн чулуунаас ч илүү нандигнадаг болохоор, би түүний хувьд үнэ цэнэтэй нэгэн учраас л тэр намайг хүндэлж, бэлэн болтол минь хүлээхээр шийдсэн байх.
YOU ARE READING
[ДУУССАН] Because of You |KTH|
RomanceЧамаас болоод итгэл, шунал хоёр минь зэрэг төрж эхэлсэн юм. Эхэлсэн: 2020.04.17 Дууссан: 2020.11.22