~ V ~

1K 86 2
                                    

"Чи хэн болчихоод миний амьдралыг өөрчилнө гээд байгаа юм"

Хүйтэн үгс нь чихэнд цуурайтсаар, түүний ар нурууг харахдаа хормын өмнө юу болоод өнгөрснийг ойлгож ядан, ширээ тулан хөдөлгөөнгүй зогсох би. Намайг хөшөөж орхисон хэдхэн хормын өмнөх жихүүдэс хүргэм төрх нь юу ч үгүй замхран, гарах хаалганы зүг тайван гэх чинь алхах тэр. Энэ ангид биднээс өөр хүн үгүй юм шиг л санагдана.

Унах эсэхэд минь багахан ч эргэлзэлгүй намайг түлхчихээд, гэмшсэн төрхгүйгээр хөндий үгсийг хаясан нь намайг цочирдоход хүргэсэнгүй. Иймэрхүү явдалд би бэлэн байсан хэрэг.

Юу юунаас илүү түүний айдас төрүүлэм ширүүн харц л намайг ийн хөшихөд хүргэжээ.

Тэхёны бараа харагдахаа болиход л миний бие гэсэв үү гэлтэй ухаан орж, эргэн тойрноо харвал ангид буй бүх хүний харц над руу чиглэж байлаа. Зарим нэг нь өрөвдсөн, зарим нь гайхсан, санаа зовсон янзтай харж байхад ихэнх нь дооглосон янзтай над руу ширтэнэ. Арга ч үгүй биз дээ. Сургуулийн од гэх тодотголтой, хүний сэтгэлийг юман чинээ боддоггүй царайлаг залуугийн араас хөлөө хугалчих аядан гүйж байгаа мангар охин тэдэнд инээдтэй санагдсан биз.

Үзвэрийнх нь хамгийн чухал дүр аль хэдийн гараад явчихсан тул оюутнууд удсан ч үгүй нэг нэгээрээ ангиас гарч эхлэхэд, би тэднээс ичих шиг болж, харцаа буруулан, нүдээ эргэлдүүлсээр, ширээн дээрх ном дэвтрээ хурдхан цүнхлэн, нэг мөрөндөө үүрээд хаалга руу зүглэв. Гарахынхаа өмнө хаалган дээр наасан багшийн зарлалыг хараад л, түүнтэй уулзах ёстойгоо саналаа.

Хэд хэдэн байгууллагын нэрсийг цувуулан бичээд ард нь оюутнуудын нэрсийг хуваан цохжээ. Байгууллагуудын нэрсээс харахад зарим нэг нь асрах газар болов уу гэмээр санагдана.

Жихён, Инсол хоёртой өдрийн хоол иднэ гэж тохирсон тул сургуулийн цайны газар руу явж байгаад түрүүний явдал толгойд сум мэт харван орж ирэхэд алхаа минь өөрийн эрхгүй удааширлаа.

"Тийшээ явбал Жонгүг болон түүний найзууд байгаа. Магадгүй тэр ч бас байгаа байх. Яах вэ?Царайг нь харах эвгүй байна байх даа" гэж амандаа үглээд, толгойгоо сэгсрэн "Тийм ээ. Одоохондоо Тэхёнтой таараад хэрэггүй" гээд утсаа гарган, групп чатандаа багштай уулзах шаардлагатай болохоор хоол идэж чадахгүй нь гэж зурвас илгээгээд, эсрэг тал руугаа буцан явав.

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now