~VI~

1K 78 0
                                    

"У Ёнжү, ярилцах хэрэг байна. Дагаад яв"

Түүнийг гэнэтхэн түрүүлж надтай дуугарахад нь би алмайрсандаа болоод хэсэг хугацаанд гацчихав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүнийг гэнэтхэн түрүүлж надтай дуугарахад нь би алмайрсандаа болоод хэсэг хугацаанд гацчихав. Тэгээд ухаан орон, намайг зөрөн  явах түүний араас би хурдтай алхлаа.

Тэхёны намайг дагуулж ирсэн газар бол тэдний амралтын өрөө байсан юм. Өрөөнд оронгуутаа ширээгээ налан зогсоод, над руу харав. Би үүднээс нь тийм ч их хэтрэлгүй зогсоод, инээмсэглэн

"Ким Тэхёнд надтай ярилцах хэрэг бас байдаг аа. Яасан надтай муухай харьцсандаа уучлалт гуйх гэсэн юм уу? Би чамайг надтай түрүүлж дуугарсанд итгэж чадахгүй нь ээ" гэхэд тэр

"Инсолыг Жонгүгаас сал гэж хэл" хэмээн ямар ч хувиралгүй хэлэх нь тэр.

Миний инээмсэглэл хормын төдийд замхран, хэлсэн үгэнд нь итгэж чадалгүй хөмсгөө зангидан зөв сонссон эсэхтээ эргэлзэн, лавлан асуув.

"Юу гэнэ ээ?"

"Чи ч, би ч мэдэж байгаа. Жонгүг, Инсол хоёр бие биедээ тохирохгүй гэдгийг. Тийм болохоор---"

"Тэд яахаараа тохирохгүй гэж".

Үгийг нь тасдан намайг ийн хэлэхэд Тэхён хөнгөн инээд алдсанаа "У Ёнжү, чи хайр мэтийн зүйлд итгээд байгаа бололтой. Хайр" гээд доогтой инээн "Хайр ч бас мөнгөний өмнө сөхөрдөг юм. Хэзээд мөнгө л бүхний дээр байсаар ирсэн. Тийм болохоор дундаж амьдралтай та нар бидний зиндаанд хэзээ ч хүрэхгүй" гэхэд нь би гараа чанга атган

"Ким Тэхён, чамайг ийм хүн гэж бодсонгүй. Тэдний хайр мөнгөний өмнө сөхрөх үү, үгүй юу гэдгийг цаг хугацаа л харуулна. Чамайг бусдаас өөр гэж бодсон. Гэтэл яг адилхан юм байна. Мөнгөнд захирагдчихсан арчаагүй амьтан байж" хэмээн хэлэхэд Тэхён нөгөө л доогтой инээдээ тодруулсан хэвээр.

"Жонгүгийн эцэг эх Инсолыг зөвшөөрөх юм шиг байна уу? Эцэг эх нь тэдний асуудалд орж эхлэхэд зовох хүн нь Инсол л байх болно. Найзыгаа зовоосой гэж хүсэхгүй байгаа бол эртхэн миний зөвлөгөөг дагасан дээр байх даа"

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now