~X~

1K 91 2
                                    

Нүдээ нээхэд минь нэгэн танил бус газар намайг угтлаа. Гарт минь дусал залгасан байх бөгөөд намайг тойруулан, цэнхэр өнгийн хөшиг татжээ. Түрүүний өвдөлтийг бодох төдийд дотор арзайсан ч одоо зүв зүгээр байгаад сэтгэл амрах шиг. Дээш өндийн, гаран дах дуслаа салгах гэтэл хөшиг хүчтэй нээгдсэнд цочсондоо хажуу тийш харвал төсөөлөөгүй хүн зогсож байх нь тэр.

ТЭХЁН.

Би гайхсандаа "Тэхёнаа, чи энд юу хийж байгаа юм" гэхэд тэр дуслаа салгах гэж байсан миний гар руу харснаа, харц нь ширүүсээд

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би гайхсандаа "Тэхёнаа, чи энд юу хийж байгаа юм" гэхэд тэр дуслаа салгах гэж байсан миний гар руу харснаа, харц нь ширүүсээд

"Харин чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов" гэхэд нь би ээрч мууран

"Би зүгээр болохоор энийг салгах гээд" хэмээн дусал залгасан гараа өргөхөд тэр

"Зүгээр гэнэ ээ. Ухаан алдаж унасан байж зүгээр гэдэг чинь юу гэсэн үг юм" гэхэд нь миний царай хувьсхийн

"Намайг энд авчирсан хүн чи байсан юм уу?" гэж асуухад Тэхён асуултад минь хариулалгүй

"Одоо эмнэлэг рүү явцгаая. Сургуулийн эмч чамайг ухаан орохоор эмнэлэг явж, нарийн шинжилгээ хийлгэсэн дээр гэж хэлсэн" гэв.

Намайг ухаан алдахад нэрийг минь дуудсан хүн Тэхён байж. Хэнд ч харуулахыг хүсээгүй юмсан. Гэтэл хамгийн түрүүнд харсан хүн нь бүр Тэхён байх ч гэж.

Түүний намайг авчирсан энэ танил бус газар бол сургуулийн эмчийн өрөө байжээ.

Би муухан инээмсэглээд "Би одоо зүгээр болохоор эмнэлэг орох шаардлагагүй ээ. Тиймээс одоо яв даа. Ядаж өнөөдөр тайван байлга гэсэн биз дээ" гээд гаран дах дуслаа салгахад тэр

"Ядаж наадхаа дуусгаач" гэж ширүүн хэлэхэд нь би орноос босоод

"Бараг л дуусчихсан байна. Тэгээд ч одоо зүгээр дээ" гээд цаг хартал оройны 4 цаг өнгөрч байв. Би бараг л 2 цаг энд байчихаж.

Орны хөлд байсан цүнхээ авч үүрээд "Жонгүг руу очно биз дээ. Номоо хүлээж байгаа байх. Хурдан яв даа. Чиний цагийг баахан үрчихлээ" гэхэд тэр над руу харж байснаа

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now