!!! Бичвэрт гарч байгаа өвчний нэр, шинж тэмдэг, эмчилгээ, шалтаг шалтгаан зэрэг нь миний санаанаасаа зохиосон зүйл учраас үнэн биш болно.
*****
"Ээжээ" хэмээн ээжийнхээ гайхсан бөгөөд ширүүн харцтай тулахдаа хэлж чадах ганц л үг маань энэ байсан юм. Ээжид захирлынх нь хүүтэй үерхэж байгаа гэдгээ мэдэгдүүлэхийг хүсээгүй юмсан.
Миний хойно зогсож байсан Тэхён биднийг юу ч дуугарахгүй зогсоод байсанд хажууд минь ирэн зогсоод түрүүлэн ам нээв.
"Сайн байна уу, эгчээ. Бид өмнө нь уулзаж байсан. Та намайг таниж байгаа байх" гэхэд ээж Тэхён руу ширтэж байсан хоосон харцаа над руу чиглүүлэн
"Орцгооё" гээд Тэхёны үгэнд хариулалгүй эргэн орчих нь тэр. Би санаа алдсаар ээжийн хойноос орох гэтэл Тэхён гараас минь татан зогсоогоод
"Зүгээр үү?" гэхэд нь би инээмсэглээд
"Санаа зоволтгүй дээ. Болгоомжтой яваарай" гэчихээд бушуухан ээжийн араас орлоо.
"Чиний үерхэж байгаа гээд байсан хүн чинь Ким Тэхён байсан хэрэг үү?".
Ээж аягатай усаа нэг амьсгаагаар ууснаа аягаа ширээн дээр чангахан тавиад ийн асуув. Би буйдан дээр ээжийн өөдөөс харан номхон суух бөгөөд гэм хийсэн янзтай ээж рүү гөлөлзөн хараад зүгээр л толгой дохилоо.
"Ёнжү" гэснээ нүдээ анин, гүнзгий амьсгаа аваад "Чи Тэхёныг ямар айлын хүүхэд гэдгийг мэдэж байгаа хэрнээ үерхлээ гэж үү?" гэхэд нь би энэ удаад ээжийн нүд рүү эгцлэн хараад
"Тэхёны ямар айлын хүүхэд байх нь хэнд хамаатай юм" гэхэд ээж хэлэх гэж байсан үгээ цааш залгин, яахаа мэдэхгүй байгаа бололтой байж ядан сууна. Ээжийн байгаа байдлаас бас л юунд санаа зовж байгаа нь илт байлаа. Хэтэрхий баян Тэхёны гэр бүл жирийн л нэг ажилчин, ганц бие бүсгүйн охин намайг хүлээн зөвшөөрөхгүй гэж эмээж байгаа байх. Уг нь хэнд ч хэлэхгүй гэж бодож байсан ч энэ удаад ээжийнхээ сэтгэлийг зовоохгүйн тулд хэлэхээс өөр аргагүй бололтой.
"Ээжээ, Ким эзэгтэй надтай уулзсан" гэхэд ээжийн нүд томрон миний зүг асуулт эрсэн харцаар харахад нь би үргэлжлүүлэн "Юнги ахыг ирдэг өдөр Ким эзэгтэй намайг гэрийн гадаа хүлээж байсан" гэхэд ээж шүлсээ гүд хийтэл залгин
"Тэр чамд ямар нэгэн хатуу үг хэлсэн үү?" гэж түгдрэн асуухад нь би инээмсэглэн
"Үгүй дээ, ээжээ. Тэр намайг Тэхёнтой үерхэж байгаад баяртай байна гэсэн" гэхэд ээжийн нүд илүүтэй томрох нь тэр. Би ээжийн хажууд очиж суугаад, гараас нь сугадан, толгойгоо мөрөн дээр нь тавиад "Тийм болохоор ээжээ, юунд ч битгий санаа зов. Тэхёны ээж намайг хүлээн зөвшөөрсөн байхад юунаас айна гэж" гэхэд ээж санаа алдан
YOU ARE READING
[ДУУССАН] Because of You |KTH|
Roman d'amourЧамаас болоод итгэл, шунал хоёр минь зэрэг төрж эхэлсэн юм. Эхэлсэн: 2020.04.17 Дууссан: 2020.11.22