Author's PoV
"Хурдан амьсгалын аппарат залга. У сувилагчаа дефибриллятор хурдан авчир" хэмээн Ким эмч сувилагчдаа тушаагаад өөрөө Ёнжүгийн нүд рүү гэрэл тусгаж харна. Өрөөнд байх эмч сувилагч бүгд сандралдан нааш цааш гүйж байлаа.
Тэхён орноос холгүй ухаангүй хэвтэх хайртай бүсгүйгээ харан амандаа ямар нэгэн юм бувтнан зогсох бол Ёнжүгийн ээж үүдний ойролцоо шалан дээр суун, нулимс нь мэлмэрнэ. Нэг нь хайртай бүсгүйгээ, нөгөө нь ганц охиноо ингээд л явчихгүй биз дээ хэмээн өчүүхэн ч болтугай итгэл тээсэн харцаар орны зүг ширтэх нь туйлын өрөвдмөөр.
"300 жоуль. Бэлдээрэй" гээд Ким эмч Ёнжүгийн цээжийг цахилгаанаар цохиулна. Юу болчих нь энэ вэ. Ухаан алдахад нь зүгээр л тариа тарьчихаад л удахгүй ухаан орно оо гэдэг байсан Ким эмч яагаад ингэтлээ сандраад байгаа юм бол.
Удалгүй өрөөний хаалга онгойж, Тэхёны өнөөдөр ирээрэй гээд зааж өгсөн Ёнжүгийн өрөө үнэхээр мөн эсэхт эргэлзсээр Ёнжү, Тэхён хоёрын найзууд орж ирлээ. Харамсалтай нь тэд орж ирсэн даруйдаа байж болох хамгийн муу нөхцөл байдалтай нүүр тулсан юм.
"Эмчээ, эргээд ирлээ" гэхэд Ким эмч сая л гүнзгий амьсгаа аван, өөрийн ухаантай болов. Өрөөнд байсан хүмүүс бүгд л амьсгалаа гаргах нь санаа нь амарсных биз. Ёнжүгийн ээж дээш арай гэж босон орны хажууд өвдөглөн суугаад охиныхоо гараас атган, охиныг нь үлдээсэн бурханд талархана.
"Тайвшруулах тариа хийгээд хэсэг хугацаанд амьсгалын аппаратыг салгах хэрэггүй. Бас зүрхний хэмнэлийг ухаан ортол нь тогтмол шалгаарай" гэж Ким эмч сувилагчдаа даатгаад өөрөө Тэхёнд хандан "Түр гараад ирээч" гэхэд Тэхён сая л Ёнжүгаас харцаа салган, хаалганы зүг эргэхдээ үүдэнд цочиролоосоо гараагүй найзуудаа олж харлаа.
Инсол Жонгүгт тэврүүлэн зогсох бол Жихён уначихгүй гэсэндээ хана түшин зогсоно. Тэхён тэдний хажуугаар зөрөн гарахад түүний араас Хусог, Жимин хоёр даган гарлаа.
Ким эмчийн өрөөнд орон, Тэхён ширээний урд суугаад "Саяынх юу байсан бэ?" гэж түгдчин асуухад эмч санаа алдан
"Шоконд орсон байна. Тэрнээс болоод зүрх нь зогссон. Амжиж аварч чадлаа. Миний бодож байснаас ч хурдацтай муудаж байна. Дахиад ийм байдалд орохгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс бид аль болох түргэн мэс заслыг хийх хэрэгтэй" гэхэд Тэхён нүүрээ хоёр гараараа шудраад
"Ойлголоо. Би түүнийг аль болох хурдан ятгах болохоор та хагалгааны хугацааг товлоод өг" гэхэд Ким эмч
YOU ARE READING
[ДУУССАН] Because of You |KTH|
Roman d'amourЧамаас болоод итгэл, шунал хоёр минь зэрэг төрж эхэлсэн юм. Эхэлсэн: 2020.04.17 Дууссан: 2020.11.22