"МИНИЙ ЭМЭГТЭЙ"
Хусог, Жимин, Инсол, Жихён, Жонгүгийн ээж. Тэгээд би. Тэхёныг ийн хэлсэнд бид бүгд итгэж ядан зогсоцгооно.
Хэсэг хугацааны чимээгүй байдлыг эвдэн Жимин Жонгүгийн ээжийн дэргэд зогсох Хусогийн хажууд ирээд
"Эгчээ, Жонгүг одоо л нэг эмчилгээгээ хийлгэх гэж байна. Таныг Инсолд ингэж хандсаныг мэдвэл тэр дахиад л зөрүүдлэнэ. Тийм болохоор та өнөөдөртөө түүнтэй уулзаагүй нь дээр байх" гэхэд Жонгүгийн ээж хэсэг бодолхийлж байгаад Инсол руу хүйтнээр харсаар
"Миний хэлснийг санаж яв. Чи миний хүүгийн зиндаанд яавч хүрэхгүй. Дахиж хүүтэй минь уулзана гэж санахын ч хэрэггүй. Тэгвэл юу болохыг би хэлж мэдэхгүй л байна шүү" гэж хэлэхийг сонсоод Тэхёны хэлсэн үгэнд анхаарлаа хандуулж байсан би бодит байдлыг сая санан Жонгүгийн ээж рүү хараад
"Зиндаанд хүрэхгүй. Мөнгөтэй, эд хөрөнгөтэй байлаа гээд юу гэж. Амьдралд мөнгөнөөс үнэтэй зүйлс их байдаг юм. Гэтэл яагаад тэднийг мөнгө төдийхнөөс болоод ингэтэл нь зовоогоод байгаа юм бэ? Таны энэ үйлдлээс болоод Жонгүг үхэх шахлаа шүү дээ. Түүнийг үхүүлж байж ойлгох гээд байгаа хэрэг үү" гэхэд Жонгүгийн ээж маш ихээр уурлан
"Ч-Чи" гээд ямар нэгэн юм хэлэх гэж байтал Тэхён намайг татан ардаа оруулаад
"Үгээ бодож хэл" гэснээ Жонгүгийн ээж рүү харан "Эгчээ, би түүний булчимгүй үгсийн өмнөөс уучлалт гуйя" гэхэд Жонгүгийн ээж арай гэж биеэ барьж байгаа бололтой, над руу цэхэлзсээр, өрөөнөөс гарах гэхэд Инсол түүний замыг хаан, газар өвдөглөв.
Ахин нэг цочрол. Алгадалт, Тэхёны хэлсэн үгнээс болсон цочролоосоо салж амжаагүй байсан хүмүүс ахин нэг удаа гайхширах нь тэр.
Жонгүгийн ээжийн хөмсөг зангиран, муухай царайлахад Инсол толгой гудайлган, газар ширтсээр "Намайг уучлаарай. Гэхдээ надад үүнээс өөр хийж чадах зүйл алга" гэж нулимс урсгахад Жонгүгийн ээж басамжилсан инээд тодруулан
"Яасан? Одоо өрөвдөлтэй дүр эсгэх нь үү?" гэхэд Инсол гарынхаа араар нулимсаа арчаад, гүнзгий амьсгаа аван
"Жонгүгийг сүй тавьсан гэдгийг би мэднэ ээ" гэхэд нь би дахиад л гайхширч орхилоо.
Тэр мэдэж байж. Гэхдээ яаж. Хэн түүнд хэлэв. Тэгээд би Жонгүгийн найзуудыг тойруулан харав.
Хусог, Жимин хоёрын царай түүнийг энэ талаар мэдэж байгаад гайхсан янзтай харагдах бол Тэхёны царай л түүнийг яах гэж байгааг илүү сонжсон байртай харагдаж байлаа. Тэгэхээр Тэхён түүнд энэ талаар хэлсэн гэж үү.
YOU ARE READING
[ДУУССАН] Because of You |KTH|
RomanceЧамаас болоод итгэл, шунал хоёр минь зэрэг төрж эхэлсэн юм. Эхэлсэн: 2020.04.17 Дууссан: 2020.11.22