~XX~

1.1K 93 3
                                    

Author's PoV

Сургуулийн хаалгаар царайд нь уур хилэн дүрэлзэж, замдаа таарсан хүмүүсийг дайрах нь уу гэлтэй хүнд хүнд алхлан орж ирэх Тэхёнаас зарим нэг нь жийрхэж, зарим нэг нь түүнд юу тохиолдсоныг гайхна. Харц нь хэний ч айдсыг хүргэмээр хүйтэн байх бөгөөд тэр нэгэн ангийн гадаа ирээд, хэн нэгнийг хүлээх аж. 5 минут хэртэй хугацаа өнгөрсний дараа тэнхимийн хаалга онгойж, оюутнууд нэг нэгээрээ цуван гарсаар. Тэхён хамгийн сүүлд гарч ирсэн Инсолыг олж хараад, гараас нь шүүрэн хаа нэг тийшээ чирч эхлэв.

Юу болоод байгааг ойлгож ядах Инсол "Ким Тэхён, яагаад байгаа юм бэ? Тавьж байгаад ярь. ТЭХЁН, КИМ ТЭХЁН" гэж хашгирах шахуу хэлсэн ч тэр тоож байгаа шинж алга. Сургуулийн коридороор шуугиан тарин явах тэднийг 2 давхраас бууж байсан Жихён олж хараад, гайхсандаа том нүдэлсээр тэдний араас яаравчиллаа.

Тэхён амралтын өрөөний хаалгыг хүчтэй нээн, Инсолыг татан өмнөө зогсоогоод уурандаа цээж нь төвхөлзөн, ширүүн харцаар ширтэнэ. Хаалга нээгдэх дуунаар өрөөнд байсан Жонгүг, Хусог, Жимин гурав цочсондоо уулга алдсан ч Тэхёныг хараад таг гацаж орхив. Тэд түүний энэ төрхийг анх удаа харж байгаа юм.

Юу болсныг ч мэдэхгүй чирэгдэж ирсэн Инсол Жонгүгийн зүг хялам хийн хараад, хүчтэй атгалтанд хөндүүр оргисон бугуйгаа барьсаар "Юу болсон болоод үг хэлгүй энэ хүртэл чирч ирээв" гэж ширүүхэн асуухтай зэрэгцэн Жихён

"Инсол" гэсээр амьсгаадан орж ирлээ.

Хусог, Жимин, Жонгүг гурав учрыг нь мэдэхгүй ч ямартай ч үнэхээр ноцтой зүйл болсон гэдгийг Тэхёны байдлаас гадарлаж байв. Жонгүг Инсол руу үе үе харц шидэхдээ улайсан бугуйг нь олж харангуутаа хөмсөг нь зангиран Тэхёнд юу ч тохиолдсон бай хайртай бүсгүйг нь өвтгөсний төлөө цохиод авмаар байлаа.

Жонгүг тэдний хажууд очин "Юу болоод байгаа юм" гэж асуухад түүний асуултыг үл тоон Тэхёны асуусан асуултанд өрөөнд байсан бүх хүмүүс цочирдох нь тэр.

"Ёнжү хаана байна?".

Жонгүг, Жимин, Хусог гурав Тэхён найз бүсгүйгээ яагаад Инсолоос асуугаад байгааг гайхах бол Инсол, Жихён хоёр тэр Ёнжүг хаачсаныг мэдээгүй хэрэг үү хэмээн бодно.

Тэхён "Жихён, үнэнээ хэл. Ёнжү хаана байна" гэж энэ удаад Жихёнаас асуухад тэр балмагдахын зэрэгцээ өөрийг нь барьж идэх нь үү гэмээр харцнаас нь сүрдэж байлаа.

Жихён ээрч түгдрэн юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байтал Инсол "Ёнжүг хаана байгааг яагаад бид хоёроос асуугаад байгаа юм. Өөрсдийнхөө асуудалд биднийг битгий хутга" гээд Жихёныг дагуулан гарах гэтэл Тэхён түүний гараас барьж зогсоогоод

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now