~XIII~

1.2K 108 7
                                    

Taehyung's PoV

"Ёнжү" хэмээн түүний нэрийг хэн нэгэн дуудахад биднээс нэг их холгүй байрлах машины хажууд нэгэн залуу зогсож байлаа. Түүнийг нүдний шилээ аван инээмсэглээд, хоёр гараа дэлгэхэд саяхныг хүртэл таниж ядан байсан Ёнжү инээмсэглэсээр 

"Юнги ахаа" хэмээн өнөөх эрэгтэй рүү гүйхээрээ очин, тэврээд авахад нь миний хөмсөг зангирч байгааг би мэдэрлээ. 

Юнги ах. Би энэ нэрийг сайн санаж байлаа. Ганцхан удаа сонссон ч энэ нэр миний тархинд гүн сийлэгдэн үлдчихэж. Урд шөнөжингөө би энэ нэрний эзнийг хэн байж болох талаар бодсон. Гэтэл өнөөдөр ингээд өөрөө гараад ирэх гэж. 

"Хөөх, үнэхээр Юнги ах байна ш дээ" гэх Жихёны дуу намайг бодлоос минь салгахад би энэ удаад түүнд анхаарлаа хандууллаа. 

Жимин "Таньдаг юм уу?" гэж түүнээс гайхсан янзтай асуухад

Жихён "Мм. Инсол бид хоёр ахлах сургуульд байхдаа Хятадад Ёнжү дээр очиж байсан юм. Тэгэхэд уулзаж байсан" гэхэд тэд биднийг чиглэн ирж байлаа. 

Жихён, Инсол хоёул инээмсэглэн, түүнтэй мэндлэхэд Юнги гэгч ч бас хариу мэнд мэдэв. Найзууд нь хүртэл ийм сайн таниж байгааг бодоход их дотно бололтой. 

"Инсол, Жихён хоёртой уулзсанаас хойш бараг 4 жил өнгөрчээ. Намайг марталгүй санаж байх гэж" гээд инээмсэглэхэд Жихён 

"Харин таныг л бид хоёрыг санаж байгаад гайхаж байна шүү" гэхэд Инсол инээмсэглэн

"Тантай дахиад уулзах байх гэж бодож байсан ч энд ингэж гэнэт уулзана гэж бодсонгүй" гэхэд тэр 

"Ёнжүд гэнэтийн бэлэг барих гээд хэлэлгүй хүрээд ирсэн юм" гэснээ бидэн рүү хэн бэ? гэсэн харцаар тойруулан харав. Хамаг анхаарал минь тэр залуугийн хажууд баяртайгаар инээн зогсох Ёнжүд төвлөрчихсөн зогсож байтал Хусог намайг нудраад, чихэнд минь ойртон

"Наад царайгаа" хэмээн шивнэхэд би харцаа салган, хоолойгоо заслаа. 

Ёнжү Жонгүг руу заан "Ахаа, танилц. Энэ бол Жонгүг. Инсолын найз залуу" гэхэд Юнги гэгч уулга алдан

"Инсол аль хэдийн найз залуутай болчихсон хэрэг үү? Би хоцорчихжээ" гэхэд Инсол инээмсэглэн

"Тийм ээ. Та хоцорчихсон" гэхэд Юнги инээмсэглэн Жонгүг руу гараа сунган

"Юнги" гэхэд Жонгүг энэ удаад дуртай дургүй гараас нь атган "Жонгүг" гэв. Юнги гэгчийн яриа түүнийг эгдүүцүүлсэн нь мэдээж.

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now