1

21.6K 581 58
                                    

Хэтэрхий гэмээр тансаг байшингийн үүдэнд гоёмсог хар машин ирж зогсоод дотроос нь үгээр хэлж үзгээр бичимгүй тийм л үзэсгэлэнтэй нэгэн бууж ирэх бөгөөд түүнийг харсан хамгаалагчид золтой л ухаан алдчихаагүй юм. Хүн гэхэд хэцүү тийм л төгс төгөлдөр нэгэн. Гэвч тэр энд ирсэндээ дургүй байгаа бололтой машиныхаа хаалгыг савж хаячихаад эргэн тойрноо нэг нэгэнгүй харан санаа алдаад,

" Тэр золиг сайхан амьдарч байгаа бололтой. Юу дутсан гэж намайг дууддаг байна аа! Хэрүүл хийхээс өөрцгүй юм байж!"

Тэхён ч энд юу хийж яваагаа ойлгохгүй байх бөгөөд хэдэн жилийн өмнө сураг тасарсан дүү нь уулзъя гэсэн болохоор л дуртай дургүй ирчихсэн байгаа билээ. Тэрнээс биш Тэхёнд энэ бүхэн огтхон ч таалагдахгүй байх аж. Хэдий тэд төрсөн ах дүүс биш ч, багаасаа хамт өсчихсөн, яг л нэг гэр бүл шиг дотно харилцаатай байсан учир тэр татгалзаж чадаагүй юм.

" Эрхэмээ, таныг Жон эзэнтэн тэнд хүлээж байгаа. Хэрвээ ямар нэгэн зүйл болвол биднийг дуудаарай."

Нилээн өндөр том биетэй хамгаалагч түүнд ийн хэлээд цэцэрлэгт хүрээлэнд дарс шимэн зогсох Жонгүг руу заасаар яваад өгөх бол Тэхён түүн дээр очихоосоо нэг л жийрхээд байлаа. Учир нь тэр Жонгүгт хайртай байсныг нуух юун.

Тэхён очих үгүй дээ эргэлзэн зогссоор байтал Жонгүг түүнийг олоод харчихсан гараа даллаад зогсож байх нь тэр. Гэхдээ тэр яагаад ч юм нэг л эвгүй өөр хүн шиг санагдах нь Тэхёны биеийг хангалттай арзайлгаж байлаа. Жонгүг нилээн өндөр болсоны дээр түүний биеийн порпорц хүн алж мэдэхээр өв тэгш байсан юм. Мөн үсээ шараар будуулсан нь түүнийг хангалттай халуухан харагдуулна. Уг нь тэр үсээ будуулсанаас үхсэн нь дээр гэдэг байгаагүй билэв үү? Түүний мэдэх Жонгүг аль хэдийн өөрчлөгдсөн бололтой.

 Уг нь тэр үсээ будуулсанаас үхсэн нь дээр гэдэг байгаагүй билэв үү? Түүний мэдэх Жонгүг аль хэдийн өөрчлөгдсөн бололтой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

" А-аа сайн уу, Жонгүг?"

" Яагаад ирчихсэн мөртлөө хэлээгүй юм? Би тийм аймар байна уу?"

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now