Нэг

1.1K 128 35
                                    

"Хэн үсээ будаад угаалтуур хав хар өнгөтэй болгочихсон юм?" гэж орилсоор гал тогоонд очтол аав, Чанбин хоёр толгойндоо уут углачихсан сууж байв.

Би "Та хоёр үсээ биш угаалтуур будчихсан байна!" гэхэд ээж "Дараа угаачихна, битгий сүржигнээд орилоод бай! Суугаад хоолоо ид" гэсээр будаа аягалан "Хан Жисон сэрэх шинжгүй байна уу?" гэв.

Би: Тэр донтон хэзээ өглөө сэрүүн байдаг байлаа.

Чанбин: Шөнөжин компьютерээ ширтсэн.

Аав "Мину та хоёр тэгээд гэрэлд нь яаж унтдаг юм?" гэж шөлнөөс халбагадан асуухад Чанбин "Бид зориулаад нүдний хаалт худалдаад авчихсан" гэв.

Тэгсэн аав "Мундаг! Ухаантай!" гээд л гар хуруугаа гойзолгоход Чанбин инээж байснаа "Мину л санаачилсан юм" гэв.

"Ааваа, энэ хүнээс юу гэж л ийм ухаан гараад байх вэ дээ?" гээд Чанбин руу харан "Чи ахиад ямар өнгөөр үсээ будчхав?" гэтэл Чанбин гараараа толгойдоо угласан уутаа оролдоод "Хараар будсан. Үсээ амраахгүй бол хуйх гэмтлээ" гэв.

Би: Хэзээний гэмтчхээгүй юм уу? Уг нь халцрах хугацаа өнгөрсөн дөө. Тэгээд ч хар өнгөөр ахиад будахаар гэмтдэггүй юм уу?

Би: Та бас яах гээд энийг дагаад үс мүсээ маяглуулаад байгаа юм?

Тэгсэн аав бахдалтай нь аргагүй инээн "Миний гадаад үзэмж хэдэн ширхэг цагаан үснээс болоод гундаад байсан юм. Өнөөдөр эрт сэрсний ач! Чанбинтай зэрэгцээд л будчихлаа" гэснээ "Хүүе! Минут нь өнгөрчихлөө!" гээд нөгөө хоёр чинь санд мэнд босоод угаалгын өрөө рүү гүйхэд нь би "Гарч ирэхдээ наад будгаа арилгаж угаагаарай" гэж орилсоор хоцорлоо.

Би: Сынмин ийм эрт хичээлдээ явчихсан юм уу?

Ээж: Өглөөний цай ч уулгүй Минутай зэрэгцээд гарсан.

Би "Тэр жинхнээсээ анагаахад орох гээд байгаа юм уу?" гэхэд ээж санаа алдан "Орж чадвал орж л байг!" гэснээ гэнэт над руу муухай харан "Чи ингэхэд яагаад оройтоод байгаа юм?" гэв.

Би ч ээрч муурсаар "Хичээл, хичээлээ хийгээд!" гэтэл ээж "Худлаа яриад байгаарай!" гэсээр улам цэхэлзээд эхлэв.

Би: Үнэхээр хичээлээ хийсэн гээд байхад!

Ээж: Янз бүрийн юм хийгээд яваад байвал өрөө түрээслэгч гэж бодоод хөөгөөд гаргачихна шүү!

Би: Би үнэхээр яагаа ч үгүй!

Ээж: Минуг хүүхдээ болгох уу? Эсвэл өрөөндөө л сууж байдаг хэл ам таталдаггүй Жисоныг болгох уу? Бүр эсвэл бид хоёрыг хөгжөөдөг, ханьтай Чанбиныгаа хүүхдээ болгох уу?

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now