Гурав

570 99 30
                                    

Мину бид хоёр гэрийн гадаа ирсэн чинь гэрээс гэнэт хоёр танихгүй царай сагстай ногоо барьчихсан ээжтэй хамт гараад ирэв.

Ээж "Өө манай Мину ирчихсэн үү? Хувцсаа солиод дээвэр дээр гараад ир" гэснээ над руу харан "Чи хурдан дээр гарч ирээд тусал, ажлаас зугтаагаад алга болчихдог шүү" гэв.

"Тэгнэ дээ! Тэгнэ!" гээд тэдний хажуугаар зөрөн гэр рүү ороод гэрлийн хурдаар гараа угааж, хувцсаа солиод дээш гаран ээжид туслав.

Ээж "Манай Чан, Юнбуг хоёр ийшээ суу" гэтэл төөрсөн ишиг шиг хоёр юм аан уун гэсээр ээжийн заасан газар хэлхэлдэж ирээд суув. Солонгос хэл сайн мэддэг юм байх даа? Харваас л Солонгос хүмүүс байна даг! Гадаад хүн л гээд байсан.

Би дуугүй л ногоо хэрчиж, аав мах шараад байж байтал Сынмин будаа агшаагч бариад нөгөө хэдтэй гараад ирэв. Чанбин худлаа гүйж ирээд л аавд зүүгдэж аваад туслана гээд суучхав. Жисон, Мину хоёр будаа аягалаад, Сынмин халбага сэрээ тараан, хачрууд таваглав.

Удаа ч үгүй эхнээсээ мах болж бид нар тойрч суугаад идэж байтал ээж "Манай хөвгүүд мах сайн идээрэй" гэснээ над руу харан "Но~" гэхэд нь би үгийг нь таслаад "Би ногоо сайн иднэ ээ" гэтэл ээж өөдөөс сэтгэл ханамжтай нь аргагүй инээв. (Bitgii eejig uzen yd, buhel buten huni eej shu, egj maani ingeed bga n uchirtai shuu hannn)

Аав: Ингэхэд та нар танилцсан уу?

Мину "Би лав танилцаагүй байгаа" гэтэл арай биерхүү шинэков нь гэнэт босож ирээд "Намайг Кристофэр Бан, Солонгосоор Бан Чан, та бүхэн Чан гэж дуудаж болно. 1997 оны арав дугаар сарын гурванд төрсөн. Одоо хорин хоёр настай. Дуулж, бүжиглэж, жүжиглэж, дуу зохиох дуртай, 171 сантметр өндөр. Нэг дүгээр бүлгийн цустай. Англи, Солонгосоор сайн ярьдаг. Энд гурав, дөрөв дүгээр дамжаанд суралцхаар хоёр жил оюутан солилцоогоор ирсэн" гээд бүрэн танилцуулгаас илүү бараг төсөл танилцуулав. Манайхан гэж ангайсан юмнууд бүгд гайхшралд орчихсон, чив чимээгүй сууж байтал ээж гэнэт алга ташаад эхэлсэн чинь нөгөө хэд дагаж алга ташаад урлагийн тоглолт шиг юм болов.

Аав: Ёстой өөртөө итгэлтэй мундаг хүү байна.

Сунмин: Надтай адилхан цусны бүлэгтэй юм байна.

Ээж: За одоо манай Фликс!

Ямар юм аа? Хэл ам хугалчих гээд юу гэсэн бэ? Флэймакс?

Нөгөөх нь ичээд байгаа бололтой арай гэж босож зогсоод ээрч мууран "Сайн байна уу? Намайг Фликс гэдэг. Одоо арван есөн настай. Би нэг болон хоёр дугаар дамжаандаа энд суралцхаар болсон. Тусалж дэмжээрэй" гээд буцаад суудалдаа суув.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now