Хорин хоёр

486 85 28
                                    

Дусал залгаж өгчхөөд л Тэюун "За мартав! Шинжилгээнийхээ хариуг өөрөө очоод авчхаарай! Найдлаа шүү!" гэсээр ум хумгүй гараад явчхав. Нөгөө түмэн амьтан зодсон найз Ду Үжү гэдэг нь бас нэг найз Жон Жэхёнтой нь гэрлэсэн юм гэсэн. Тэгсэн одоо хоёр, гурав дахь хүүхдээ гаргах гэж ч байгаа гэнэ үү? Мэдэхгүй ээ. Нэг дэх хүүхэд нь яасан талаар мэдэх юм алга. Ямартай ч эход үзүүлэх ёстой юм гэсэн. Манай эмч ууг нь дотрын эхоний төхөөрөмжтой харьцдаг эмчинцэр л болох гээд яваа юм шиг байна лээ шүү дээ. Даанч одоохондоо шинэковдоод л мань мэтэд тариа тариад л яваа. Хөөрхий минь.
Бас нэг найз нь өнөөдөр Солонгост ирж байгаа тосож авна энэ тэр гээд л бөөн баяр хөөр болсон амьтан дэвхцэж байгаад л явлаа. Одоо тэгээд Тэюун дусал энэ тэрийг залгаад өгвөл би ч өөрөө салгачихдаг болсон доо. Бид хоёр бүр дундаа орчихсон шүү дээ!

Борооны улирал болоод хэдэн өдөр тасралтгүй цутгаж ер нь л миний сэтгэл санаа шиг л байна дөө. Өчигдөр Сынмин уут дүүрэн юмтай ирж хэсэг хов базаж байгаад явсан. Хов базна ч гэж дээ... Би л ам руу нь орох гэж байгаа амьтан татаж чангааж хэдэн үг амнаас нь унагаасан. Их л завгүй байгаа юм яриад байгаа мөртлөө юунаас ядраад байгаа юм гэхээр миний хичээл энэ тэрийг та ямар мэдэх биш гээд байгаа юм даа. Нээрээ л би яаж мэдэх вэ дээ?

Өглөөний цай ч гэж дээ өгсөн юмыг нь уучхаад гарч шинжилгээний хариугаа авахаар явж байтал нэг ах гартаа ухаангүй хүүхэн тэвэрчихсэн "Хару сэргээрэй! Дүү минь сэргээрэй!" энэ тэр гээд л бөөн орилоон шуугиан болчихсон хажуугаар гүйхдээ хүн түлхээд унагаачих юм! Тэгснээ бас зүгээр цаашаа явчихгүй над руу эргэж хараад зүгээр үү ч гэх шиг. Наад Хару чинь үхэх гээд байгаа юм биш үү? Цаашаа хурдан яваач гэж хэлэх гэсэн ч цаанаас нь нэг сувилагч гарч ирээд тэднийг дагуулаад гүйчхэв.

"Ухаангүй хүн тэврээд явж байж юун ч илүү дутуу юманд анхаарлаа хандуулах дуртай юм!" гэж амандаа үглэсээр өндийж байхад гэнэт хажуунаас нэг гар орж ирээд л татаж босгов.

"Зүгээр үү?" гээд л хоёр гараас минь бариад намайг эргүүлж тойруулж харахад нь би гайхсаар "Чи энд юу хийж байгаа юм?" гэж асуулаа.

Жонгин: Танд санаа зовоод ирлээ.

...

"Би ийм их юм идэж болохгүй дээ!" гэсээр Жонгин руу харахад цаана сууж байсан Чанбин дарвайтал инээсээр "Тээр! Жонгинаа хэлсэн биз? Ёнмин хагалгаанд орох болохоор ходоодондоо баастай байж болохгүй!" гээд л савх аваад хажууд суув.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now