Арван нэг

525 90 23
                                    

Мину бүр байсхийгээд л хойш урагш, баруун зүүн тийш хараад хэзээ мөдгүй хаанаас ч хамаагүй шидсэн тоосгонд оногдох гэж байгаа аятай яваад байв. Биднийг сургуулийн хашаанаас гарав уу үгүй юу гэнэт намайг чирээд л урдах замаа харан хурдан, хурдан алхаад эхлэв.  Цүнх хүнд дааж ядан алхаж байхад намайг бараг хоолойноос минь угзрах шахуу чирээд байхаар нь түүнийг түлхэн салаад "Би чиний нохой юу? Цүнхээ дийлэхгүй ядаж байхад хүн гинжтэй нохой дагуулж яваа юм шиг чирээд байх юм!" гэтэл Мину гэнэт л ухаан орсон аятай "Цүнхээ өгчих" гэв..

Би: Яах гээд чирээд байгаа юм?

Мину: Гэртээ хурдан очиж амарцгаая л даа.

Би: Чи амардаг байсан юм уу? Үнэнээ хэл чи удахгүй үхэх гэж байгаа юм уу?

Мину: Би юу?

Би: Тэгээд би юм уу?

Мину бүр нүдээ ч цавчихгүй өөртөө үнэн итгэлтэйгээр "Би байдгаараа л байгаа шүү дээ" гэхээр нь би хачин царайлан өөрийг нь дуурайж хэлчхээд автобусны буудал руу алхлаа. Мэдрэл нь муудчихсан байна! Хичээлээ хэт их хийвэл ийм болно. Зоолттой шүү!

Автобусанд ортол хамгийн хойно сул суудал байхаар нь хар хурдаараа гүйх шахам очиж суугаад хажуух цонхоо онгойлготол Мину "Даарахгүй юу?" гэв.

Би: Би ингэж л сэргэхгүй бол эндээ унтаад чи намайг гэр рүү үүрч явах хэрэгтэй болно шүү!

...

Сайхан амар сайхандаа жаргаад сууж байтал гэнэт хажуугаас нэг гар татаад эхлэв. Би бүр гайхаад гараа мултлах гээд үзэж тараад байж байтал хаа нэгтэйгээс "Оюутнуудаа сэрээрэй!" гэв. Хүүе ээ! Би чинь амар сайхандаа жаргачихаагүй юм уу? Юун оюутан гэсээр нүдээ нээгээд харсан танихгүй царай угтав.

Би бараг цочсондоо нөгөө хүнийг цохиод авах шахан дээш өндийтөл Мину бүр намайг налчихсан дуг нойрондоо дугжирч байв.

"Та хоёр надтай хамт манай гэр рүү явах юм уу? Энэ сүүлийн зогсоол" гэж тэр ах хэлэхэд нь би гайхан цонхоор хартал бүр гэрээс нэлээн хол хэтрээд явчихсан байлаа. Уур хүрэн Минуг цааш нь түлхээд бостол цаад нэг юм чинь сая л нэг юм сэрээд жолооч ах бид хоёрыг сүнсгүй нүдээр харав.

Би: Хэн чамайг унт гэсэн юм?

Мину: Би юу?

Би: Чи энэ гадагшаа хар даа! Гэрээс холдоод бүр хотын захад ирчихсэн байна!

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now