Дөрөв

556 98 23
                                    

Ээж хэд хоног эмээгийн гэр рүү явахаар болсон. Нөгөө хэд угаасаа амралтаар гэр гэр рүүгээ явчихдаг болохоор аав, Сынмин, Австралийн хоёртой бид тав л гэрээ манаад үлдэж байна. Жилдээ ганц удаа долоо хоногоор явчихдаг болохоор аав, Сынмин бид гурав бодсон санасан юмгүй байхад Чан л бүр үүрд явуулах гэж байгаа хүн шиг тэрийг яах уу? Энийг яах уу? Гээд бүр гай болж байна аа. Угаалгын машин яаж ажиллуулах энэ тэрээс эхлээд л бараг энэ гэрийн үйлчлэгч болтлоо хамаг юм судлаад яваад байгаа юм биш үү? Чан энэ байгаа шигээ байх юм бол манайхан долоо хоног ч сайхан байх нь дээ!

...

Би "За больё! Чи бид хоёр үнэхээр бүтэхгүй юм байна!" гэсээр нөгөө Чаны угаасан хувцаснуудыг харан хэллээ.

Чан: Энэ яагаад бүгдээрээ ягаан болчхов оо?

Би "Юу юуны чинь ягаан болчхов гэж! Хэзээ улаан юмтай цагаан юм угаадаг байсан юм? Хаанаасаа баахан цагаан юм олоод ингээд бантан болгочхож байгаа юм?" гэхэд Чан духаа майжаад "Нөгөө хэдийн өрөөг цэвэрлэж яваад олсон бас улаан юмтай цагаан юм хамт угааж болдоггүй юм уу?" гэж хэлээд надад зодуулахаа шахав.

Чан: Ёнминаа одоо тайвшир л даа!

Би "Чи ахиж угаалгын машинд гар хүрээд үзээрэй!" гээд сагстай улаан хувцаснуудаа аваад хатаагч руу явлаа. Тэгсэн Чан араас дагаж ирээд хамт гөвөлцөн тэнийлгээд хатаагч дээр тохолцов.

Чан: Энэ хэний цамц вэ?

Би: Минугийн гэртээ өмсдөг цайны цагаан цамц. Одоо бол цайны ганц ягаан цамц боллоо.

Чан "Тэгвэл энэ?" гээд нэг нимгэн өмдний юм гаргаж ирэхэд нь доторх бичгийг нь харсан Жисоны унтахдаа өмсдөг өмд бас араас нь нимгэн цамц нь гарч ирээд хосоороо болчхов.

Би: Жисоны унтлагийн хувцас.

Би хувцастай сагснаас нэг майк гаргаж ирээд гөвөөд хартал Сынмины цагаан цамцан дотуураа өмсдөг майк нь байв.

Би: Энэ ч одоо гэрийн хувцас боллоо доо!

Чан "Энэ ганц өнгө нь өөрчлөгдөөгүй хувцас байна" гэснээ нэг хар юм гаргаад ирэв. Харах үзэх ч хэрэг байхгүй. Чанбиных л байна.

Би: Чанбиных байна аа.

Би "Энэ юун заваан оймсоо холиод угаачихсан юм?" гэхэд Чан надаас авснаа "Фликсийн авчхаад өмсөөгүй байсан шинэ оймс. Угаах юм бага харагдаад байхаар нь хийчихсэн юм" гэв.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now