Зургаа

519 93 24
                                    

Би "Хөөе! Үнэхээр энэ удаа яг үнэн! Миний бэлхүүснээс доошоо мэдээ алдчих шиг боллоо!" гээсээр тэр хоёрын араас алхаж ядан гэр рүүгээ орлоо. Үүрээр Сөүлд ирсэн, манайхан нам унтаж байгаа байгаа болохоор бид гурав өөрсдийнхөө өрөөнд орцгоолоо. Унтах гээд хэвтсэн ерөөсөө болохгүй байхаар нь босоод гал тогоо орон ус уучхаад угаалгын өрөөнд ортол нэг танихгүй царай бэлхүүсээрээ алчуур ороочихсон зогсож байв.

Тэгснээ намайг харангуутаа аймаар чангаар орилохоор нь би ч бас орилох ёстой юм шиг санагдаад даган ориллоо. Тэгсэн удсангүй нөгөө хэд өрөө өрөөнөөсөө үсэрч гарч ирээд хүрээд ирэв.

Ээж "Хулгайч уу?" гэсээр хаанаас ч юм нэг цохиур барьчихсан хажууд ирж бид хоёрыг хараад "ЯАЧХАВ ДАА?" гэв.

Би танихгүй царай руу  харан "Чи хэн бэ?" гэтэл нөгөөх чинь бас надаас тэгж асуув.

Аав: За, за би явж унтлаа.

Сынмин "Би ч бас" гэтэл нөгөө Австралийн хоёр ч бас эвшээлгэсээр цааш яваад өгөв.

Би: Хөөе чи хэн юм?

Ээж: Хэн байдаг юм! Шинэ хүн байна!

Ээж "Жонгинаа айчихсан уу?" гэснээ над руу муухай харан "Хүүхэд айлгачих юм!" гэснээ намайг заан "Энэ манай том охин. Чамд хэлэхээ мартчхаж" гэв.

Би: Мартсан гэнэ ээ? Одоо намайг уу? Бүхэл бүтэн намайг?

Ээж: Нүдэнд үзэгдэхгүй болохоор мартчихсан байна.

Би ч хачин царайлан "Яаж төрсөн хүүхдээ ингэж чаддаг байна аа?" гэтэл нөгөө танихгүй царай хажуугаас ээрч муурсан "Би хувцсаа өмсөж болох уу?" гэв.

Би "Тэгээд өмсөөч! Ер нь чи энэ ариун цэврийн өрөөнд юу хийж байгаа юм?" гэтэл ээж хажуугаас "Нөгөө өрөөний шүршүүр эвдэрчихсэн хэд хонож байна! Чи яв, яв! Яах гээд харанхуй шөнө хүн амьтан үймүүлээд байгаа юм?" гээд намайг түлхсээр өрөөнд минь оруулав.

Би: Би шүршүүрт орох гэж байсан шүү дээ!

...

Өглөө сэрээд гал тогоо ортол нөгөө хэд тойроод суучихсан хооллоод байж байв. Тэгэхээр нь өөрөө будаагаа, шөлтэйгөө аягалаж аваад өөр газар очиж идэх гэсэн ээж "Хаачих гэж байгаа юм?" гэв.

Би: Нэг газар олж хоолоо идье.

Ээж "Шинээр сандал авсан. Ийшээ суу!" гээд хоосон сандал руу дохихоор нь дуугүй л очоод суулаа. Тэгээд дуугүйхэн хоолоо идэж байгаад өндөгний ороомог тавагнаас авах гэтэл нөгөө танихгүй царай бас ороомог авах гэв. Тэгэхээр нь би нэг муухай харчхаад өөр хачир руу савхаа явуултал тэр ч бас болиод өөр хачир авч идэхээр нь би ахиад нөгөө ороомогийг авах гэтэл өрсөөд Чан шүүрчхэв. Хамаг уур хүрэн Чан руу цэхэлзтэл мэдэж байгаа ч юм байхгүй хоолоо идээд байв.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now