Хорин нэг

487 89 85
                                    

"Гэрт хийсэн хоол болохооc хор биш. Сэтгэл гаргаж авчирсан болохоор дуугүй идэж үз!" гэж хэлээд цүнхтэй хоолоо түүний гарт атгуулан явахад Бура араас нэрийг минь дуудан баярлалаа гэж хэлэхэд нь арагш эргэж харалгүй түүнийг орхин явлаа. Бүхэл бүтэн нэг хүний амьдралыг үгүй болгочхоод ингэж амьдарч байдаг. Ичих нүүргүй амьтан!

...

"Би гэхдээ ерөөсөө ойлгохгүй байгаа байхгүй юу! Энэ дусал, тариа яг тус болдог юм уу даа?" гэсээр сувилагчаас асуухад "Би сайн мэдэхгүй ээ, эмчээсээ асуу л даа" гэв.

Би "Хөөе! Байз чи тэгээд юу юм? Чи яахаараа мэддэггүй юм" гэхэд өнөөх чинь над руу нүдээ анивчин байснаа "Мэдэхгүй ээ, би нөгөө хүн амьтны зараалд явж байгаа өрөвдөлтэй анхны жилийн эмчин сувилагчинцар" гэв. Үгүй ээ, тэгээд бүхэл бүтэн намайг хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй, хэдэн жил сурсан нь ч мэдэгдэхгүй, ер нь хэн нь ч мэдэгдэхгүй амьтан өглөөнөөс хойш тариад байсан хэрэг үү? Даанч аймаар өвтгөж тариад байсан юмаа!

Би шуудхан орилж босоод өнөөх эмчин сувилагчинцарыг халаднаас зууран энгэрт байх нэрийг нь хартал Ий Тэюун(Eo1) гэчихсэн байв.

Би: Хөөе! Ий Тэюун чи тэр эмчээ дууд! Намайг юу гэж бодоод байгаа юм?

Тэюун: Яагаад хүндэтгэлгүй яриад байгаа юм? Би ер нь яасан юм?

Би: Юуны чинь яасан юм гэж? Намайг эмнэлэгт хэвтэх ёстой энэ тэр гэж яршиг төвөг удсаар байж авчирчхаад чиний тариа хатгалтын туршилтын туулай болгоод байгаа юм уу?

Тэюун: Угаасаа бид нар тариа тарих үүрэгтэй.

Би "Чи тэгээд ядаж ямар тариа тарьж байгаагаа мэдэж байна уу?" гэхэд өнөөх чинь "Витамин байна за!" гэснээ над руу бараг цэхэлзээд байгаа юм уу? Яагаад байгаа юм? Харж байснаа "Ёстой Үжүгээрээ сургаал айлдуулчихмаар охин уу? Үгүй юу?" гэв.

Би: Юун Үжү? Ямар Үжү?

Тэюун: Ду Үжү гэж сонсож байгаагүй юу? Өөрөөсөө том биетэй баахан залуучуудыг найзуудыгаа өмөөрч зодсон нэг алдартай танхай этгээд байдаг. Мэдэхгүй юу? Би найз нь шүү дээ!

Би: Тэгвэл чи намайг яагаад эмнэлэгт хэвтэж байна гэж бодож байна?

Тэюун "Ослын тэмдэглэлтэй юм байна лээ дэг" гэхээр нь түүнийг нааш ойрт гэж дохиод "Зүгээр нэг осол гэж бодож байна уу?" гэхэд нөгөөх чинь шүлсээ гүд хийтэл нь залгиад "Битгий хүн айлгаад бай!" гэснээ надаас холдоод "Ямартай ч би чиний тариа, дуслыг хийнэ. Тэгэхээр битгий эмч нарт олон юм яриад байгаарай!" гэснээ хар хурдаараа өрөөнөөс гараад явчхав.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now