Арван найм

433 89 8
                                    

Гаён "Ёнминаа тэр Бураг хар даа!" гэсээр толгойгоо урагш дохиход нь соруулаа сүүндээ зоонгоо урагш хартал ангийн багш, хичээлийн эрхлэгч гээд бүгд гараад ирчихсэн И Бура болон түүний аавын гутлыг долоочих шахам даган явцгааж байв.

Гаён: Одоо бас ямар хошин шог хийх гээд хүрээд ирэв дээ?

Би: Мэдэхгүй ээ. Мөнгөтэй хүмүүс мөнгөөрөө яаж тоглох нь бидэнд ямар хамаа байх вэ?

Гаён: Чиний уур хүрэхгүй байна уу? Сургуульд хандив гэх нэртэй хахуул өгч тэмцээн бүрт нэг дүгээр байранд ороод байхад! Чиний чадвар яах юм?

"Угаасаа сургуулийн багш нар шүүж байгаа тэмцээнд би Бураг байгаа цаг хичнээн илүү байсан ч нэгт орохгүй. Учир нь манай аав, ээж зүгээр л нэг түрээсийн байрны эзэд. Гэхдээ удахгүй улирлын сүүлээр болох тэмцээн дээр л хэн гэдгээ харуулчихна" гэж хэнэг ч үгүй сүүгээ уусаар хэлэхэд Гаён толгой дохиод "Тийм шүү! Гаднаас шүүгчид ирж шүүхэд л И Бурагийн мөнгө салхинд хийснэ!" гэв.

Би: Тэр болтол жаргалтайгаар киноны гол дүрд тоглож л байг.

...

Улиралын эцсийн хамгийн эхний шалгалт англи хэлээр эхлэв. Ээжийн бүртгүүлж өгсөн англи хэлний сургалт нээх үнэтэй биш ч муугүй сургалттай. Тэнд давтлага аваад овоо сайжирсан болохоор энэ удаагийн шалгалт дээр өмнөх үеэсээ илүү өндөр оноо авах байх гэсэн найдлагатай анги руугаа орлоо. Удалгүй багш шалгалтын цаас авч орж ирээд суудал солин суулгаж хамгийн хойно би хажууд Бураг суулгав. Тэгэхээр нь нээх юм бодолгүй багшийн тараас цаасыг аваад шалгалтаа хийж эхлэлээ.

Ихэнх нь мэддэг зүйл байсан болохоор төвөггүйхэн хийж хариултын цаасан дээрээ дугуйлах л үлдэв. Хариултын цаасаа авахаар хажуу тийш хартал Бура ширээгээ дэрлээд хэвтчихсэн унтаж байгаа харагдав. Хэзээний хийгээд дуусгачихсан байна гэж баймааргүй юм, тэглээ гээд шалгалтаа хоосон өгч муу ч авмааргүй юм гэж бодоод өөрийнхөө хариултын цаасыг эхнээс нь нямбай будаж дуусгалаа. Тэгээд ангийн ханан дахь цагийг харахад арван минут хүрэхгүй хугацаа үлдчихсэн байхаар нь багшид хэлэн цаасаа хураалгаад ангиас гарах гэтэл Бура урд нь сууж байсан охинтой хариултын цаасаа сольж байв.

Зүгээр хараад өнгөрч чадалгүй Бурагийн гараас татан "Ичихгүй байна уу?" гэж түүнд хэлэхэд бүгд бидний зүг харав.

Бура хачин инээн "Юунаас?" гэхэд нь би хариултын цаас руу нь дохиод "Шалгалт дээр хүний хийсэн юмыг хуулахаасаа" гэж түүнд хэллээ.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now