Хоёр

643 114 23
                                    

Би "Ахиад уу?" гэсээр орилоход ээж ам гараараа таглан "Нодилон төгсөж явсан хэдэн оюутнуудаас хойш нэг өрөө бүхэлдээ хоосон байгаа! Мину, Чанбин, Жисон гурвын төлдөг мөнгийг чүүтэй айтай л хүргэж байна. Юу ч мэдэхгүй байж" гэснээ амнаас гараа холдуулаад "Тэглээ ч Мину дараа жил төгсөнө. Ахиад л хүн хайх хэрэг болно" гэж шивнэв.

Би: Тэгээд ахиад гурван эрэгтэй оюутан авах гээд байгаа юм уу?

Ээж: Авах биш хэзээний авчихсан. Хэд хоногоос ирнэ. Энд хоёр жил оюутан солилцоогоор ирж байгаа хоёр Австрали хүн.

Би: Тэгээд бүр гадаад юм уу?

Ээж "Нэг нь миний танидаг хүний хүүхэд. Аав, ээж нь Солонгос хүмүүс" гэв.

"Тэгээд Солонгосоор ярьж чадах юм уу? Та хоёр бол Солонгос хэлээс цаашлахгүй гэдгээ мэдэж байна уу?" гэтэл ээж миний нурууг цохиод "Бид хоёр хүмүүст гайхуулаад байх боловсрол байхгүй ч та хоёрыг бол яаж ийж байгаад хоосон хонуулахгүй өсгөсөн шүү. Аргыг нь олно! Чадна!" гэв.

Би: Тэгээд ингээд хэлчих юм дээр намайг яагаад цохиод байгаа юм?

Ээж "Өөдөөс юу ч болоогүй сүржигнээд орилоод байхаар чинь цохихгүй яах юм. Оройтчихлоо, явж унт!" гэснээ намайг энэ өрөөнд байхгүй юм шиг нөгөө тийшээ хараад хэвтчихэв.
...

"НААД ШАЛАА ОЛИГТОЙХОН ЗҮЛГЭ!" гэсээр ээж орилоход нь би тушаал авсан цэрэг шиг л мөлхөж байгаад бараг миний нүүр харагдтал зүлгэж эхлэв. Тэр хоёр шинэ хүнийг маргааш ирнэ гээд гэрт их цэвэрлэгээ хийж байна. Аав тэр хоёрын амьдрах өрөөний хаалганы нугас, гэрэл энэ тэрийг нь янзлаад л би арчиж цэвэрлэж гүйгээд л. Уг нь их цэвэрлэгээг бид нар бөөндөө байр түрээслэгч, түрээсийн байрны эзэн мэзэнгүй бүгдээрээ хийдэг байхгүй юу? Тэгсэн энэ удаагийнх гэнэтийн юм болоод нөгөө Мину чинь хичээлтэй гээд, Сынмин элсэлтийн шалгалтынхаа сургалтад явчихсан. Уг нь гэрт Жисон байгаа л юм шиг байгаа юм. Гэхдээ хаана байгаа нь үнэхээр мэдэгдэхгүй байна. Намхан туранхай юм болохоороо нэг газрын шургуулганд ороод хэвтчхээ биз. Тэгээд яг нэг нүдэнд харагдаж байгаа нь Чанбин. Гэвч тэрний гар нь биш ам нь л хөдлөөд аав, ээжийг ээлжлэн хажууд нь худлаа бураад ажил хийж байгаа юм шиг яваад байх юм. Одоо нүдэнд харагдах юм бол барьж аваад алганы амт мэдрүүлнэ дээ!

Таван цулын минь байр солигдтол арчиж, зүлгэж байгаад дээш бостол толгой эргээд юу юугүй унаад өгсөнгүй. Тэгсэн Чанбин гүйж ирээд л найз минь юу болов, яав гэж сүржигнэж байснаа хувинтай ус сольж ирэх баатар болоод хувин аваад явав. Тэгэхээр нь би амралтын байдалтай сууж байтал ээжийн "Ким Ёнмин гуай! Юм хийж байна уу?" гэж орилоход Чанбин "Эгчээ би бол хувинтай ус солиод явж байна шүү!" гэх нь сонсогдов. Энэ муу чинь жинхэнээсээ үхмээр байгаа юм байх даа.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now