Найм

530 98 26
                                    

    Хичээл орсон биш би хоёр хүүхэдтэй болчихсон юм шиг  Жонгин, Юбуг хоёрыг хөтлөөд алхах шахуу л явах юм. Хичээлийн эхний долоо хоногт бүр шувтан тэр хоёрыг хичээлийнх нь ангид хүргэж өгөөд, тархаар нь аваад л үнэндээ л завгүй байлаа. Энэ долоо хоногт овоо нас биед хүрч байгаа хүмүүс шиг яваад байна. Ингэж зууралдаад байвал юун миний хичээл ном. Надад ер нь аав, ээж цалин өгмөөр юм. Чаныг ч яахав Жисон, Чанбин хоёр жинхэнэ утгаар нь хөтлөөд гүйчихдэг. Мину, Сынмин хоёр ч үзэгдэж харагдахгүй л юм. Нэг нь хуулийн сургуулийн төгсөх дамжаа, нөгөөх нь анагаахын шинэхэн оюутан юм хойно. Аав, ээж хоёр байж л байгаа.

Шөнөжин хичээлээ хийгээд үүр цайхын алдад унтсан биш долоон цагийн үед Чанбины муухай орилох дуугаар сэрлээ. Тэгсэн гэнэт бөөн, бөөндөө орилоод л яана аа, ийнэ ээ болоод эхлэхээр нь хэрэгт дурлаад очсон биш инээдтэй ч юм шиг, уйлмаар ч юм шиг болчхов.

Би "Тэнэг минь наад толгойтой үсээ яачихсан юм?" гэсээр инээдээ барьж ядан хэлэхэд Чанбин өөдөөс өмөлзөж байгаад л "Чамд хамаагүй" гэснээ толинд өөрийгөө хараад гэнэт уйлаад эхлэв.

Ээж хэсэг харж зогсож байснаа бид нарын голоор зүсэж орж ирээд л Чанбиныг аргадаад одоо үсээ хусуулахаас өөр сонголт байхгүй гэдгийг учирлаж хэлээд сүүлдээ Чанбиныг загнаад дуусгав.

Яахав дээ! Хэдэн сарын өмнө хуйхаа амраана энэ тэр гээд аавтай хамт үсээ хав хараар будчихсан сууж байсан даа. Тэгсэн гэнэт ямар юм нь хөдөлсөн юм мэдэхгүй, үсээ цайвар өнгөтэй болгох гэж үсчин явалгүй мөнгөндөө таталдаад дур мэдэн өөрөө цайруулж байгаад гэмтээчихгүй юу. Үс нь авах юм байхгүй самнах байтугай гар хүрэхээр л хоньны ноос шиг болоод тасарч унаад яг зулайн тэр хавь нь бүр халзарчихсан за.

Бараг надаас бусад нь Чанбиныг очиж аргадаад үсээ хусуулахаас өөр аргагүй гэж ятгаж, аргадахын голд өглөө бөөн юм болцгоон өглөөний цайгаа уусан. Жонгин бүр ангайсан амьтан Чанбиныг ч нэг ширтээд хоёр талд нь суусан аав ээжийг ч нэг ширтээд л. Хөөрхий минь би хаана ирчхэв дээ л гэж бодож байгаа биз. Түрүүн Чанбин эд бархирч байхдаа миний мэргэжлийн үзэмж, имидж энэ тэр гээд орилон уйлж байхад Жонгин надаас "Эгчээ, Чанбин ах ямар мэргэжлээр сурдаг юм?" гэж асуухад нь би балет гээд хэлчихсэн. Тэгсэн бас нүд нь орой дээрээ л гараад хоцорсон. Ийм амархан хууртаад байхаар Жонгинаа эгч нь чамайг хуураад л баймаар байна шүү дээ!

Азаар бүгд эхний цаг хичээлгүй байсан болохоор хоцорч энэ тэр болсонгүй. Ямартай ч ээж л Чанбиныг дагуулж үсчин орохоор түрүүлээд гарч явсан. Тэгээд л ар араасаа хөтлөлцөх нь хөтлөлцөөд, цуврах нь цувраад сургууль сургууль руугаа явцгаасан. Дөнгөж бүтэн нэг өдөр эхлэж байхад юу юу болоод ч дуусав. Ёстой ачаалалтай амьдрах юмаа энэ гэр.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now