Арван хоёр

567 100 29
                                    

Юнбугийн хажууд сууж байгаа сүнс дээр очоод гэрэл тусган сонжиж хараад нүүр ам, гар хөлийг нь шалгатал "Ёо наад гэрлээ холдуул л даа! Нүд сохоллоо!" гэж орилов.

Би: Сүнс нүдээр яах вэ дээ?

"Би яахаараа сүнс болчихдог юм?" гэсээр над руу том харахад нь би нэг толгой сэгсэрчхээд "Чи өнөөдөр аятайхан явчихгүй машинд дайруулаад үхчихсэн юм уу? Тэгвэл манайд хорогдоод ямар ч хэрэггүй ээ. Манайх олон түрээслэгчтэй бөгс эргэх зайгүй!" гэхэд тэр над руу хачин харсаар "Би тийм заяагүй харагдаад байна уу?" гэв.

Би: Сарын тэмдэг нь ирчихсэн юм шиг бол зантай.

Тэгсэн Юнбуг хажуугаас "Хёнжин гэрийнхэнтэйгээ муудалцаад тоглоомын газар хонох гэж байхад нь би ах, эгчээс зөвшөөрөл аваад дагуулаад ирсэн юм" гэхэд Хёнжин хажуугаас нь өмөлзөн толгой дохиод "Гэр оронгүй болсон болохоос арай ч үхэж доошоо ороогүй шүү!" гэв.

Би: Юу вэ? Тэгээд аав, ээж зөвшөөрсөн юм уу? Ингэхэд өөрсдөө хаана байгаа юм?

Чан: Цахилгаанчинтай хамт дээвэр дээр байгаа.

Тэгэхээр нь би толгой дохиод буйдан дээр эгнээд болжмор шиг сууж байгаа тэд нарыг нэг тойруулж харчхаад "Ингэхэд та нар энд юугаа хийж байгаа юм? Арай айгаад байгаа юм уу?" гэхэд нөгөө хэд чинь өөр өөр тийш хараад үгүй, юу гэж тэгдэг юм энэ тэр гэхээр нь ширээн дээрх лааг нь автал үхэх гэж байгаа юм шиг л бүгд орилолдоод ганц байгаа лаагаар яах гээд байгаа юм гэв.

Би: Би өрөө рүүгээ аваад явчихья л даа. Би харанхуйд айна шүү дээ!

Жисон: Бид нар тэгээд яах юм?

Чан: Үгүй тийм юм байхгүй.

Чанбин: Чи харанхуйд яав л гэж.

Би: Янз бүрийн юм харанхуйд байж байвал яах уу?

Юнбуг: Янз бүрийн юм нь таниас айчих байх аа.

"Чи муу юу гэнэ ээ?" гээд гараа далайтал гэнэт тог хүрээд ирэв. Тэгсэн нөгөө хэд чинь нэгэн зэрэг буйдангаас босон суниаж муниаснаа өнөөх лаагаа асаалттай чигээр нь Чанбин над руу сунгаад ав, ав ч гэх шиг. Тэгэхээр нь тэд нар руу муухай харчхаад өнөөх лаагаа барьсаар өрөөндөө ортол ахиад тог тасарчхав. Би хурдхан хаалга түгжин ширээн дээр лаагаа тавиад амаа задартал инээж нөгөө хэд ч муухай орилсоор миний хаалгыг нүдлээ. Хохино муусайн золигнууд!

...

Удсан ч үгүй буцаад тог ирж аав, ээж ч гэрт орж ирээд оройн хоолоо идээгүй гээд бөөндөө гоймон чанаж идэхээр болов. Түрүүхэн Минутай хамт гоймон идчихсэн болохоор идэхгүй гэж тэдэнд хэлэнгээ гал тогоо руу орж ус уух гэсэн Мину бид хоёроос бусад нь тогоо тойроод суучихсан ээжийн амтлагч задалж байгааг нүд салгалгүй хараад сууцгааж байв.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now