Арван дөрөв

457 82 34
                                    

"Хёнжинаа гэр рүүгээ харихгүй юм уу?" гэж асуухад тэр нэг юм тоож байгаа ч юмгүй "Энд гоё л байна шүү дээ!" ч гэх шиг. Манайд бараг сар амьдарчихлаа. Аав, ээж хоёр хөөгөөд явуулчих хугацаа зөндөө л өнгөрлөө. Тэгсэн ч гэрт бүр байгаад л байхаар би гайхаад л байх юм. Арай ч мөнгө аваад түрээслүүлчихнэ гэж баймааргүй юм.

...

Нэг өдөр Минутай худлаа үнэн зууралдаад гэрт ирсэн чинь Чанбинаас бусад нь аавтай хамт их л нухацтай нь аргагүй цаас барьчихсан хажууд нь баахан мод болчихсон зогсцгоож байв. Би юу гэж л хажуугаар нь дуугүй зөрөх вэ дээ? Хэрэгт дурлаад үг нэмэрлэхээр очсон чинь бас л ухаан алдаад уначихсангүй. Манайд нэг цонхтой мөртлөө юм хураачихсан өрөө Минугийн өрөөний хажууд байдаг юм. Тэрийг өнөөдөр хог новшыг нь гаргаж хаяад тавилга оруулж Жонгин, Хёнжин хоёр амьдрахаар болсон гэдэг юм даа? Би ер нь энэ гэрт чинь амьдраад байгаа юм уу даа? Угаасаа би үг хэлсэн ч тэр хэд тоохооргүй нөгөө нэг юмаа эвлүүлээд алх, бахь болоод байхаар нь хаяад өрөөндөө орлоо. За би ядаж л хамгийн сүүлд мэдээгүй шүү дээ! Чанбин яг мэдээгүй яваа даа!

...

Би: Чи муу яахаараа мэдэж байдаг юм?

Чанбин: Би хэчнээн завгүй байсан ч ах, эгчдээ цаг гаргадаг ачлалтай дүү шүү!

Би: Муу халзан!

Чанбин: Одоогийн хорин нэг дүгээр зуунд хүнийг арьс өнгө, царай зүсээр нь гоочилж доромжлодог чам шиг юмнууд бол хүчирхийлэгчдийн тоонд зүй ёсоор багтдаг юм шүү!

Би гараа урдаа савчин "Далд ор оо!" гэтэл Чанбин над руу муухай харан өөрөө л хүн үүдээр орж ирэв үү? Үгүй юу? Барьж аваад л ингэсэн тэгсэн гээд байсан байж, угаасаа яг мэдрэл муутай байх энэ тэр гэж амандаа үглэсээр өрөө рүүгээ яваад өгөв. Энэ муу хүртэл мэдэж байхад би яахаараа мэддэггүй юм! Ер нь гэр орондоо байхгүй тэр нэг юм юундаа хүний гэрт орогноод байгаа юм?

Үгүй ээ, арай надад сайн болохоороо... Тэгээд надтай ойр байх гээд энд байгаад байгаа юм болов уу? Сургууль дээр ч хамт зууралдаад явж байдаг юм байж... Үгүй ээ! Ингэхэд тэр балай ойрд ерөөсөө хичээлдээ суухгүй байгаа шүү дээ! Энэ муу золиг гэрээсээ явж болно гэхдээ хичээлдээ явах ёстой юм байгаа биз дээ! Арай тоглоомонд донтоод! Өө тээр яг тийм байна! Юнбугийг дагаж гэрт байгаад байгаа юм байна л даа! Аа муу тэнэг!

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now