Тав

541 96 16
                                    

"Намайг ингэж тамлаж байхаар зүгээр алчих тэгэх үү?" гэсээр сумо шиг биетэй сувилагч руу харахад нөгөөх чинь "Алив үлдсэн хоёр тариагаа хийлгүүл" гэв.

Би ч дотроо хамаг хараалаа урсган ширээ түшин зогстол нөгөө сувилагч чинь янз бүрийн юм ярьж байснаа угсруулаад л хоёр хатгаад авав. Би ч бүр амьтан боллоо доо. Энэ тэгээд үйлийн үр л байх даа! Одоо ахиад дөрвөн өдөр тэсч, тэвчвэл эндээс суллагдах нь.

Эмээ байхгүй ээ! Байхгүй! Ээжийн амнаас гарсан бүх зүйл худлаа байсан! Энэ газар бүр яадахнаа сувилал ч биш хамаг юм хурааж аваад нэг хувцас өгөөд дотогш оруулдаг хатуу чанга дэглэмтэй эмнэлэг байсан за! Өглөө зургаан цагт сэрээд, орой есөн цагт унтуулаад өдөр нь тогтсон цагт аймаар аймаар хоол өгдөг, тэгээд бөөн эмчилгээ ар араас нь цувруулдаг газар байна. Миний өгзөг сүүлдээ ямар ч мэдээгүй болоод, гарын судсаар ч тэр цус биш тарианы ус гүйгээд хамар амаар гарчих гээд амтагдаад байна. Нэмээд хов базаж биенийгээ хөгжөөчих амьтан байхгүй. Ер нь бол сэтгэц мэдэрлийн ядаргаанд орсон манай үеийнхэн ирж хэвтдэг юм байна. Манай Жисон эд нарын хажууд зүгээр л хүн тэгэх үү? Жинхэнэ донтчихсон гарууд аав, ээж нь албан хүчээр хүлж бариад авчирдаг юм байна. Аяа! Тэгсэн би бүр жаргалтай нь аргагүй өөрийнхөө хөлөөр рашаан дотор тарвалзана энэ тэр гэж бодоод ирчихсэн байдаг. Хэд хоног бясалгаж байгаад гэгээрсэн амьтан гарья гэсэн ч галзуурах нь илүү хурдан юм байна даг. Хүн ер нь галзуурахад гурав хоног л хангалттай байдаг юм байна дөө!

Өгзөг энэ тэрээ ямар нэг юмтай шүргэлцүүлчих л юм бол бараг гомдоод тэсэхгүй биеээсээ тасраад яваад өгөхөөр болсон. Сууж ч чадахгүй, хэвтэж ч чадахгүй амьтан доош хараад хэвтэж байтал нөгөө сумо орж ирээд гадаа гарч салхи амьсгал энэ тэр гээд суга татаад босгов.

Би: Алхаж чадахгүй ээ!

"Өрөөний цэвэрлэгээ орох гэж байна" гэхээр нь амьдралдаа гомдоод өрөөнөөсөө гарч явлаа. Ууг нь хашаанд хэзээ ч хамаагүй дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно л доо. Гэхдээ би одоо юу ч хийх юм. Нэг сандал олж буруу харж хэвтье даа!

Эндхийн агаар нь хайр татам ч, хатуу дэглэмтэй эмнэлэг гэдэг нь үзэн ядам. Ер нь би гайгүй болчихсон байхад ээж, аав хоёр яах гээд байдаг юм. Хугарч цуурсан яс эдгэчихсэн, дотор гэмтлүүд ч зүгээр болчихсон. Би ер нь одоо зүгээр болчихсон байхад!

"Ахлах сургуулийн төгсөх ангийн хүүхэд байхдаа аав ээжийнхээ үгэнд ордоггүй том толгойтон байсан юм. Насанд хүрээгүй байж хамаагүй хүмүүстэй нийлж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг байсан л байгүй юу. Тэгээд л үйлийн үрээ эдлээд согтуу хүнтэй хамт мотоциклтой явж байгаад осолд орж зүгээр л бие минь сэг болчихсон. Азаар хурдан арга хэмжээ авсан болохоор тахир дутуу бололгүй хүнд бэртлээ эдгээхэд жил гаруй хугацаа зарцуулагдсан юм. Хавирга хугарч ходоодонд гэмтэл учруулж их хүнд байдалтай байсан. Тэр үедээ гэр бүлийнхээ хайрыг их мэдэрч нөгөө нэг ядаргаатай амьтад гэж боддог байсан түрээслэгч нар ч надад их анхаарал тавьдаг байсан болохоор зүгээр л хамгийн муу хүн нь би байсан гэдгээ хангалттай мэдэрсэн. Тэгээд л өөрөө бэлдэж байгаад элсэлтийн шалгалт өгөөд арай гэж гайгүй сургуульд тэнцсэн юм. Гэсэн ч ачаалал авах болгонд эсвэл хоол хэтрүүлэх үед ходоод өвдөж хүнд байдалд оруулдаг. Тэгэх болгонд аав, ээж л урдуур хойгуур гүйж надад анхаарал хандуулдаг л даа. Миний эмчилгээнд насаараа хураасан бүхнээ зориулчихсан болохоор дүүгийнхээ хажууд ч буруутай юм шиг санандаад байдаг юм. Харин одоо бие минь хамаагүй дээрдсэн болохоор үхнэ энэ тэр гэж ярилгүй, би тэднийхээ ачыг сайн хариулна даа!" гээд аймаар юм бодчихсон зорилготой нь аргагүй алхаж байгаад нэг харсан би хөл бөмбөгийн талбайн голд ирчихсэн байв. Бүр болоогүй нөгөө маанаг гаруудын өшиглөсөн бөмбөг явж, явж өгзгийг минь оноод авав. Үхлээ! Үхмээр байна! Намайг ал! Түрүүн зүгээр хуцсан юм аа! Зүгээр алаад өг!

...

Хүсэн хүлээсэн өдөр минь ирж намайг эмнэлэгээс гарахын өмнө эмч орж ирээд л баахан шинжилгээний хариу энэ тэр үзүүлж байснаа дараа дахин үйлчлүүлээрэй ч гэх шиг. Больё доо найз минь! Ерөөгөөд байгаа юм уу? Хараагаад байгаа юм уу?

Угаасаа хашааны хаалгаар гараад л дээш нар харж, гүнзгий амьсгаа авдаг юм байна лээ. Кинон дээрээс яагаад хүмүүс шоронгоос гарч ирээд ингэж аймаар маяглаад байдаг юм бол гэсэн арга ч үгүй юм байна. Нэг дүфү ч идчихмээр юм шиг.

"Ёнмин!" гэж хажуугаас орилоход нь би хартал Жисон, Мину хоёр зогсож байв.

Би Мину руу харсаар "Чи энд юу хийж байгаа юм?" гэтэл Мину ачааг минь аваад "Манай гэр ойрхон байдаг юм. Жисонтой хамт Сөүл явах гээд ирсэн чинь чи ч бас энд байж таарлаа" гэв.

Жисон: За хурдан суу! Ээж хоол хийж байгаа. Хэдүүлээ гэрт очиж хоол идээд орой явцгаая!

Би "Би сууж чадахгүй шүү дээ!" гэсэн нөгөө хоёр над руу хачин хараад зэрэг шахуу "Юу?" гэв.

Би: Долоо хоног тасралтгүй өдөр болгон өглөө, өдөр, шөнө хамаарахгүй өгзөг рүүгээ тариулсан. Нэмээд бүр нэг малынх нь өшиглөсөн бөмбөгт оногдчихсон!

Жисон: Маяглаад бай! Хурдан суу.

Би "Үнэхээр сууж чадахгүй гээд байхад!" гэхэд Жисон хойд хаалга онгойлгон "Энд наад цүнхээ дэрлээд хэвтээд явахгүй юу!" гэв.

Тэгсэн Мину намайг түлхэн бараг гулууз мах шидэж байгаа аятай чихээд өөрсдөө урд суудалд суугаад хөдөлцгөөлөө.

Би ч нөгөө долоо хоног барааг нь хараагүй утсаа гаргаж ирээд оролдож явсаар сүүлдээ толгой эргээд байхаар нь болиод босоод суутал үнэхээр гоё газраар явж байв.

Би: Хөөе! Энд зогсоод юм үзэж харцгаая л даа.

Жисон: Амжихгүй шүү дээ!

Мину: Энд ирж үзээгүй юм уу?

Би: Үгүй!

Жисон: Танайд энэ хавьд авахуулсан бололтой зураг байдаг биз дээ?

Би: Мэдэхгүй ээ, би гэрийнхэнтэй гадуур зугаалдаггүй байсан.

Жисон юм санасан аятай уулга алдаад "Чи нээрээ хүнд гар байсан гэсэн билүү?" гэхэд нь би Мину руу муухай харсаар "Чи эд нарт хэлсэн үү?" гэтэл Мину хойш харан өөр рүүгээ заагаад "Одоо би юу?" гэв.

Жисон: Эгч л анх намайг танайд очиход хэлсэн шүү дээ! Манайд нэг дайнд оролцсон танхай хүн байгаа болгоомжтой байгаарай гээд.

Би: ЭЭЖ ҮҮ?

Жисон: Тийм!

Жисон "Чанбин ахад бас нэг тиймэрхүү утгатай юм хэлсэн байсан" гэснээ Минуд хандан "Ахаа танд юу гэж хэлсэн бэ?" гэв.

Тэгсэн Мину бодож байснаа "Нэг хий үзэгдэл байдаг л гэж хэлсэн шүү дээ!" гэв.

Аргагүй л дээ Мину намайг осолд орохын өмнөхөн ирсэн юм чинь! Тэр үед угаасаа гэртээ шөнө дөлөөр л ордог байсан даа...

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now