Хорин дөрөв

444 73 35
                                    

"Хёнжинаа кино бага үз гэж хэлдэг шүү!" гэсээр хачин царайлахад Хёнжин утасны цаанаас чихний хэнгэрэг хагалах шахам нэг орилж аваад "За тийм дээ. Онгоцны тасалбар захиалсан ч одоо амжихгүй. Бас мөнгө ч үгүй. Бүр нэмээд хичээл ч орж байгаа. Ямар ч очих боломж алга. Дээрээс нь би ямар дурлалт залуу чинь биш дээ... Гэхдээ кинон дээр яаж амжаад байдаг юм бол?" гэв.

Би: Кино юм чинь амжихгүй яах юм? За зүгээр тасал, тасал. Овоо гайгүй юм уу гэхээр бас маанаг!

Хёнжин: За тэгээд гялалзуулж гарч ирээд наашаа залгаарай даа!

"Би ой санамжаа мартаасай..." гэхэд Хёнжин чихэн дээр ахиад л орилоод эхлэв. Тэгэхээр нь худлаа үнэн хэдэн үг хэлсэн болж аргалаад утсаа таслаад яагаад ч юм нээх уртаар санаа алдтал хажуугаас Чанбин "Ёо! Дэлхий доргиолоо" гэв. Би ч Чанбин руу цэхэлзэж байтал Жисон нөгөө жагсаалт бичсэн цаасаа харсаар "За одоо Австрал улсад суугаа Чан, Фликс хоёр руу ярьна" гэв.

Би: За тэр хоёртой ярьж яадаг юм?

Тэгсэн Жисон хачин царайлаад л "Бидний нөхөрлөл хэдий ганц жилийн настай ч..." гээд эхлэхээр нь бушуухан утсаа аваад нөгөө хоёр руу бүлэг дуудлага хийлээ. Бас лекц сонсох гэж яршиг, төвөг...

Удсан ч үгүй тэр хоёр дуудлага аваад, Чан үгийн зөрүүгүй урдаас "Гараад ирчихсэн үү? Танхай хүн болохоор үхэхгүй гэж хэлсэн шүү дээ!" гэдэг юм даа. Энэ муу одоо баярлаад байгаа юм уу? Муулаад байгаа юм уу?

Би муухай царайлан утас руугаа харж байхад Жисон худлаа инээн хажуугаас нүүрээ түлхэж орж ирээд л "Одоохондоо ороогүй байгаа шүү дээ! Энэ нөгөө эцсийн үгсээ хэлж байгаа юм" гэв.

Би: Чи муу одоо юу гээд!

Чанбин: Наадах чинь амьд үлдэж байгаад намайг жолоо бариулах юм гэсэн. Хүний мууд дуртай юм болохоор өвчин намдаагч хэрэглэхгүй тэсч гараад ирэх байх.

Би: Би хүн юм байгаа биз дээ? Бүр турьхан эмэгтэй хүн. Хөхөөрөө батлана шүү!

Чанбин: Хөхтэй болгон эмэгтэй болдог бол Чан ах ч гэсэн эмэгтэй за!

Тэгсэн утасны цаанаас яриа сонсож байсан Чан "Би яахаараа эмэгтэй байдаг юм?" гэхэд Чанбин бид хоёр "Хөхтэй болохоороо!" гэж зэрэг түүн рүү орилов.

Жонгин: Ингэхэд хэзээ ирэх юм?

Юнбуг: Сарын дараа очно.

Жонгин: Тэгээд хаана амьдрах гэж байгаа юм?

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now