Ес

515 97 26
                                    

Цаг харсан оройны хичээл орох дөхчихсөн тэгсэн би бүр өдрийн хоолоо ч идээгүй байсан болохоор хамаг юмаа цүнхэндээ чихээд Минугийн хажууд очин "Явлаа шүү!" гэхэд тэр намайг хэдээс тарахыг асуув.

Би: Наймын үед тарна.

Мину "Би бас тэр хавьцаа дуусах байх. Хамтдаа явах уу?" гэхээр нь би яарсандаа "Ярья, ярья!" гэж хэлчхээд сургуулийн хоолны газар руу гэрлийн хурдаар гүйлээ. Амьсгаадсан амьтан хоолоо хийлгүүлж аваад хойш ширээнүүд рүү эргээд харсан хэдэн ширээний цаана Хёнжин инээчихсэн гараараа нааш ир гээд дохив. Тэгэхээр нь би худлаа бодож байгаа юм шиг царайлж байгаад төв царайлан хажууд нь очиж суулаа.

Хёнжин: Хаагуур байсан юм? Утас руу чинь зурвас бичсэн хараагүй юм уу?

Би: Номын санд хичээлээ хийсэн юм. Утсаа хаана хийснээ ч мартчихсан байна.

Хёнжин "Гэхдээ зүгээр дээ. Энд ингээд таарчихсан юм чинь" гээд инээн хоолоо халбагадаад идэж байснаа гэнэт "Ингэхэд чи Фликсийг танина биз дээ?" гэв.

"Флэймакс биш ээ! Фликс үү? Юнбуг!" гэхэд Хёнжин толгой дохиод "Тийм ээ. Гадаадаас ирсэн залуу" гэв.

Би: Тийм ээ. Яасан юм?

Хёнжин: Бид хоёр нөгөө газарт чинь таараад танилцсан. Манай сургууль тэгээд бүр чамайг таньдаг гэхээр нь бүр хэзээний таньдаг хүн шиг санагдаад баахан юм яриад хамт тоглосон.

Би "Юу вэ? Юнбуг тэнд юу хийж явсан юм?" гэж гайхсаар асуутал Хёнжин над руу хачин хараад "Юу вэ? Фликс чинь өндөр зэрэгтэй тоглогч юм байна лээ шүү дээ!" гэв.

Хёнжиныг тэгж хэлэхээр нь би гайхсандаа бараг амандаа байсан хоолоороо Хёнжин рүү нулимчихсангүй. Энэ нэг юм чинь ямар юмаа яриад байгаа юм бол доо? Юнбуг өндөр зэрэглэлтэй тоглогч юм бол би тэр тоглоомыг чинь зохион бүтээсэн хүн байна. Байз! Тэр шөнө би Юнбугтай баг болоогүй билүү? Үнэхээр тийм байна! Чан арай ч зүгээр зогсож байгаад алуулчихгүй байх. Би ч бас хэр баргийн хүнд ялагдахгүй шүү дээ!

Би төв царайлан "Чи үнэн ярьж байгаа биз?" гэхэд Хёнжин хурдан гэгч нь толгой дохисоор "Тийм ээ! Би чамайг мэдэж л байгаа байх гэж бодсон шүү дээ! Би бүр чамайг хамт тоглоод бид хэд мартагдаж байгаа байх гэж бодсон" гэв.

Би: Та нартай ч яахав. Хамт гарч тоглохоо больсон нь ээж л намайг өөр юм хийгээд байгааг мэдчихсэн болохоор больсон. Харин наад Юнбуг чинь их шинэхэн сонин сайхан байна!

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now