Арав

522 99 27
                                    

Мину Жонгин хоёр автобуснаас буугаад шууд Хёнжиныг ард үлдээн миний хоёр талаас татаж чангааж бараг өргөж гүйсээр гэрт ирэв. Би ч тэр хоёрыг гэр хүртлээ тасралтгүй хараан танхай этгээд байснаа сануулж орилсоор гэрийн доор ирэхэд нөгөө хоёр чинь амьсгаа авснаа намайг урдаа оруулан гэрийн хаалга руу эхэнд түлхэж оруулснаас болж би золтой нь л хадан гэртээ харьчихсангүй.

"Ёо! Далд ор! Нүгэл гэм!" гэсээр би зүрхэн дээрээ гараа тавин амьсгаа аваад гэнэт Жонгиныг санан хойш эргэн хартал Мину хэзээний Жонгины нүдийг гараараа таглачихсан зогсож байв.

Жонгин Минугийн гарыг нүднээсээ холдуулах гэж байж ядан "Юу вэ? Яасан бэ?" гэхэд Мину "Хараад хэрэггүй ээ. Шөнө зүүдэнд чинь орно шүү!" гэв.

Тэгсэн өөдөөс Чанбин харж байснаа "Хүнийг ингэж болдог юм уу?" гээд чарлаад эхэлтэл ээж, аав хоёр гүйж ирээд л Чанбиныг аргадаж энэ тэр. Тэгснээ бас ийм хөөрхөн толгойтой хүүхдийг юу гэж байгаа юм гээд намайг загинаад эхлэв.

Би: Минуг ч бас загнаач!

Ээж "Мину яахав үнэнийг нь хэлсэн" гэтэл Чанбин уйлж байснаа гэнэт болин ээж рүү гайхан харав.

Чанбин "Эгчээ та" гэж ээрч мууран хэлэхэд аав "Жонгин чинь нас бага шүү дээ. Нялх хүүхэд рүү малгайтай хүн ойртхоор айдаг шиг л" гэв.

Тэгсэн Чанбин эхэр татан "Тэгсэн ч би гомдлоо" гэснээ нулимс энэ тэрээ шувт татаад "Өрөө рүүгээ явлаа" гээд нүүр амаа даран цааш өрөө рүүгээ орон ортол нь бид нар ам хамраа дарж тэвчиж байгаад өрөөнийхөө хаалгыг хаав уу? Үгүй юу? Бөөндөө пир хийтэл инээлээ.

Аав бүр шалан дээр хэвтчихсэн элэггүй болтол инээж байтал гэнэт хаалга нь нээгдээд Чанбин гараад ирэв. Тэгсэн аав худлаа уйлж байгаа аятай "Чанбиныгаа өрөвдөөд байна" гэтэл ээж "Ханиа сэтгэлээ барь" энэ тэр!

Тэгснээ Чанбиныг харан ээж "Юу болоо вэ?" гэтэл Чанбин "Утсаа мартчихсан байна" гээд буйдангаас утсаа аваад аавын хажууд очин "Ахаа зовлон гунигийг минь хуваалцсанд баярлалаа" гэв.

Аав: Чанбинаа чи бол миний хүүгээс өөрцгүй.

Чанбин "Ахаа та ч миний ааваас өөрцгүй хүн шүү!" гэснээ тэвэрч мэрвээд бөөн юм болов. Тэгээд хойш харсан Мину одоо хүртэл Жонгины нүдийг тагласан хэвээр нөгөөх нь ч хэрэгт дурлаад хурууных нь завсраар харчих санаатай гар хуруутай нь орооцолдоод зогсож байв.

Тэгэхээр нь би Минуг татан "Өрөөндөө орцгооё" гэхэд Жонгины нүдийг тагласан чигээр нөгөө гунигт дууриас бид хэд холдлоо. Хувцас хунараа солиод нөгөө хоёрт оройн хоолоо идье гэж хэлээд гал тогоонд хоолоо халааж байтал Жонгин аймаар нарийн хоолойгоор орилохоор нь би хоол хутгаж байсан халбагатайгаа хар хурдаараа гүйн очтол Жонгин өөрөө нүдээ таглачихсан өөдөөс нь бүлцийсэн нүдтэй халзан Чанбин хачин царайлаад зогсож байв. Тэгснээ намайг харан "Наад халбагаараа намайг нүдэх гээ юу?" гэв.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now