Арван ес

434 94 36
                                    

Би: Ёо! Хэдхэн хоногийн дараа эргээд ирэх юм байж ямар үүрд явж байгаа юм шиг яршиг төвөг уддаг юм бэ дээ?

Чанбин "Хэдхэн хоног гэсэн үү? Хэдхэн хоног? Бүхэл бүтэн жаран хоног явах гэж байж ах, эгчдээ захиасаа захиж болохгүй юу?" гэхээр нь "Хурдлачих л даа. Би та нарыг хүргэж өгчхөөд Чан, Юнбуг бид гурав цаашаа ажилтай" гэхэд Чанбин, Жисон, Жонгин гурав аав, ээж, Сынмин гурвыг тэвэрч хүний амьдрал баялаг ахиж уулзаж чадахгүй бол яах юм энэ тэр гээд баахан ноолов. Тэр Чанбин бүр мөрөн дээр нь гараад суулаа л даа.

Татаж чангааж, сүүлдээ өшиглөж хөөхөөс наагуур юм болж машиндаа суулгаж аваад бид хэд хөдлөхөд Чанбин, Жисон хоёр гэж маягласан юм хоёр талын цонх онгойлгоод аав, ээжийн бараа нь харагдахаа болих хүртэл гараа баахан даллав. Үгүй ээ! Ингэхэд эд нар яахаараа манай аав, ээжид ийм сайн байдаг байна аа?

Тэгээд овоо нэг юм толгойгоо дотогш оруулан цонхоо хаагаад сууж байснаа Чанбин гэнэт л чангаар "Гэхдээ байз! Би бүхэл бүтэн би Ёнмины жолоодож байгаа машинд суучихсан яваа юм уу?" гээд сая л ухаан орж байгаа аятай орилоод эхлэв. Тэгснээ шууд л Жисон, Чанбин хоёр бүгд бүсээ зүү хажуу талын бариулнаасаа барь энэ тэр гээд нь голдоо суулгачихсан байсан Жонгин, Юнбуг хоёрыг бараг нийлүүлээд сандалтай нь хүлээд хаячхав.

Чан хажууд зөв зүгээр сууж явснаа гэнэт нөгөө хэдийгээ дагаж маяглаад "Би хадам ээжийн суудалд суучихсан байна. Би үхэхэд хэтэрхий залуухан байна! Би хууртагдчихлаа" гээд орилоод эхлэв. Ядаж байхад суудлын бүсээ зүүх гэтэл нөгөөх нь гацчхаад татагдахгүй байгаагаас болоод улам чанга орилоод л араас нь нөгөө хэд нь дагаж орилоод миний чих яг дүлийрэх шахан "Ёо! Битгий маяглаад хүний анхаарал сарниулаад бай!" гэж тэдэн рүү чанга орилоход бүгд дуугүй болцгоов.

Би: Ахиж орилох юм бол эргэх тооныхоо саналыг өгөөрэй!

Чан: Ямар эргэх тоо?

Жонгин: Эгчээ, энэ зам заагч дээр чигээрээ л явах ёстой гэсэн байна.

Юнбуг: Зүгээр чигээрээ яваад хурдхан энэ гурвыг буулга. Шахцалдаад байна!

Чанбин "Тийм ээ, хурдхан энэ аймаар газраас намайг буулга. Тойрч мойрч явахгүй шүү!" гээд ахиад орилоод бараг хойд суудлаас урагш орж ирээд Чаны өвөр дээр суучих гээд байхаар нь "Малнуудаа! Тийм эргэх биш! Ослын эргэлт! Энэ байдлаараа орилолдоод байвал агаар дээр тав эргэж онхолдоно шүү!" гэж орилон Чанбиныг нэг гараараа хойш түлхээд урагш хартал улаан гэрэл асчихсан дээрээс нь урд машин зогсчихсон байхаар нь сандарсандаа тормозоо хүчтэйхэн гишгэлээ.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now