Арван зургаа

437 74 25
                                    

Би: Үгүй!

Ээж: Хэлсэн үгээр байгаарай!

Би "Үгүй! Үгүй л гэсэн бол үгүй!" гэхэд ээж бараг гэр доргитол "Ким Ёнмин! Миний үгэнд орохгүй бол яг одоо эх үрийн холбоогоо таслья!" гэж орилов. Би ч өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй "Ямар ч найдваргүй зүйлд цаашдаа ингэж цаг зав, мөнгө төгрөг үрэхгүй. Надад ямар ч гомдол байхгүй. Тийм байхад хэний төлөө хичээгээд байгаа юм?" гээд өрөөнөөс нь гарах гэтэл аав араас "Ким Ёнмин! Чи ямар хатуу сэтгэлтэй хүүхэд вэ?" гэж орилов. Тэгэхээр нь би хойш эргэн хараад "Ингэж их хичээх шаардлага байхгүй!" гэж хэлчхээд өрөөний хаалгыг таттал нөгөө хэд чинь цаанаас нь нураад ороод ирэв.

Тэр хэд ч бантаад над руу харахад нь тэвчиж байсан нулимс урсчих гээд байсан болохоор бараг уртын харайлт хийн дээгүүр нь үсэрч даваад гутал хувцсаа өмсөн гадагш гүйн гарлаа. Гэрээс жаахан холдов уу? Үгүй юу? Би хүн амьтнаас ичиж зоволгүй чанга орилон уйлсаар хаашаа ч хамаагүй алхлаа. Тэгээд бүр сүүлдээ уйлж байснаа гэнэт тэнэг санагдаад уйлахаа болин эргэн тойрноо хартал гэрээс нэлээн хол явчихсан байв. Өөрийгөө киноны гол дүр гээд бодчихсон юм уу? Хаашаа юм? Таньж мэддэг хүн харчхаагүй байгаа гэсээр эргэн тойрноо хартал нүдний үзүүрт нэг юм сүүмэлзээд л алга болоод өгөв. Тэр, тээр! Харанхуй шөнө мэдрэл муутай юм шиг уйлж маяглаад байхаар энэ сүнс чөтгөр нь дагаж байгаа юм шүү дээ!

Тэгээд маанаг юм шиг алхаж байгаад халаасанд байсан мөнгөөрөө дэлгүүр орон тамхи авах гэснээ болиод зайрмаг аван гарч ирлээ. Ядаж өөрийнхөө шийдсэн шийдвэрт үнэн ч байя даа!

Санаа алдан зайрмагаа задлаад ойр тааралдсан тоглоомын талбайн савлуур дээр энэ тэрийг бодон сууж байтал томуунд нэрвэгдсэн аятайхан ханиалгаж найтаалгасаар дээгүүр доогуур хог тоолоод байгаа юм уу? Од тоолоод байгаа юм уу? Мэдэхгүй, хаашаа ч хамаагүй харсаар нөгөө хэд хүрээд ирэв.

Тэгснээ урд байсан сандал дээр бөөндөө эгнэж суугаад хамгийн сүүлд алхаж байсан Жисон нь сандал дээр багталгүй босоогоороо үлдээд нааш цааш татганаж байснаа хажуух савлуур дээр ирж суулаа.

Би: Яах гээв?

Жисон: Яасан аймаар уйлдаг юм?Чи аймаар чанга уйлснаас болоод бараг дэлхийн цөм доргиод цунами болох шахлаа.

Би: Тэгээд яах гээд байгаа юм?

Жисон: Зүгээр сонирхуулсан юм!

Чанбин: Зайрмаг энэ тэр идчихсэн аягүй тансаг хэрэглээтэй!

Би: Чи тэгээд яах гээд байгаа юм?

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now