Хорь

443 90 59
                                    

Нэлээн удаан хугацааны дараа гэртээ аав, ээж, Сынмин бид дөрөв үлдсэн биш нэг л эвгүй хоосон оргиод ерөөсөө гэртээ байгаа юм шиг санагдахгүй, ер нь их тухгүй байна. Нөгөө хэд бараг гэрт эзэн суучихсан юм биш үү? Гэрийн бурхан энэ тэр байдаг бол тэд нарыг дагаад явчихсан юм болов уу? Ямартай ч манай гэр яг миний гэр мөн юм уу даа? Манай аав, ээж яалт ч үгүй миний төрсөн аав, ээж мөн дөө. Яагаад нэг тийм төрсөн бус мэдрэгдээд энэ хоёр ч надаас дайжаад, би ч энэ хоёроос зугтаагаад байгаа юм шиг санагдаад байгаа юм бол? Ослоос хойш гэртээ яг таг гэр бүлээрээ байгаа болохоор эвгүй санагдаад байгаа юм болов уу?

Тэрнээс гадна өглөө сэрээд угаалгын өрөө орох гэхээр уртаа үргэлжлээд жагсаад зогсчихсон цуваа, гал тогоонд нуль заваарсан аяга, ширээний хажуугаар дүүрэн сандал, бүр үүдний өрөөнд байдаг өрөөсөн хос нь мэдэгдэхгүй гуталнууд ч байхгүй ер нь их хоосон болж дээ. Нөгөө хэдийгээ санаж манаад буяндаа бузар хийгээд байгаа юм биш биз дээ? Галзуураад байгаарай!

Ээж: Хөөе! Гөлрөөд байлгүй идчхээд хурдан яв!

Би: Үгүй ээ! Цаг нь болоогүй байна шүү дээ.

Ээж "Эртхэн очоод хүлээгээд сууж байхгүй юу! Эсвэл би хамт явья!" гэхээр нь хоолоо хурдхан халбагадаж ам руугаа чихээд суудлаасаа босон үүд рүү гүйлээ. Ёстой нэг дарамттай шүү дээ!

...

Ийм эрт ирчихсэн юу хийнэ дээ гээд ангайгаад энэ тэрүүгээр дэмий тэнэсэн шиг эмнэлэгийн кордорт явж байтал өөдөөс гэнэт И Бура гараад ирэв. Хоёр харц тулгарсан амьтад яах вэ дээ? Дуртай дургүй биенийхээ өөдөөс алхан би ч үг солихгүй зөрөх гэтэл Бура алхаж байгаад гэнэт зогсон "Сайн уу? Ёнминаа" гэв.

Би: Бид мэнд мэдэлцээд байх хүмүүс биш байх.

Бура: Аан тийм байх.

Энэ нэг юм одоо яачихсан юм бэ дээ? Хорт хавдар энэ тэр тусчихсан юм байх даа? Тэгвэл зүгээр хурдхан хийсэн нүгэл энэ тэрийнхээ төлөөсийг төлөөд явчхаасай билээ. Ууг нь манай эцэг ламтан намайг бусдыг өршөөж уучилж чадвал гэгээрнэ ухааны юм яриад байсан. Би лав чадахгүй юм байна өө! Угаасаа дүүрсэн хүн!

Түүн рүү цэхэлзэж аваад хариу хэлэлгүй явах гэтэл Бура ээрч мууран араас нэрийг минь дуудаад "Бүх зүйлд уучлаарай" гэхэд нь би мэл гайхан хойш эргэж харлаа.

Би: Чи удахгүй үхэх гэж байгаа юм уу?

...

Би: Угаасаа үйлийн үр гэж байдаг юм байна.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now