Арван тав

425 76 12
                                    

Өдөр хоног байдгаараа өнгөрч явсаар би гурав дугаар дамжаагаа төгсөх гээд л шалгалт энэ тэрийн доороос толгой өндийхгүй л гүйж байна. Мину ч сургуулиа төгсөж байгаа болохоор бид хоёр нөгөө үерхэл энэ тэр гэсэн боловсон луйвраа цэглэхээр болоод ээжид хэлсэн биш нөгөө нууна хаана гээд байсан хүмүүсдээ хэзээний хэлчихсэн, зүгээр л тэр хэд Мину бид хоёрыг үерхэж байгаа гэдгийг бид хоёроос нуучихсан байсан байна лээ. Тэгснээ тэр хэд Минуг бүр завгүй байхад нь татаж чангааж сэтгэлийг нь засна гээд архи хүчээр шахаж уулгасан байгаа юм. Бодвол тэгээд сайн сайхан залуугаар нь тоглоод хаясан ард түмний урхидагч нь би л болоо биз.

Гэртээ ганц өдөр эрт ирсэн биш их л танил царай өөдөөс угтаж авлаа. Чанбин гэдэг хүн ажилд орсон биш гэрийн бараа хараад байгаа юм уу? Үгүй юм уу? Бүү мэд. Чанбиныг байхгүй болохоор манай аав, ээж эхэндээ уйдаад сүүлдээ гэр дотор эрэл хайгуул хийж байгаад бүр сайн хүүтэй болчихсон шүү дээ! Чан Чанбины залгамж халааг авсан. За бас Чанбиныг бодвол санаа багатай дээрээс нь намайг ухаж төнхөхгүй амар л байгаа. Ер нь эд нартай хэдхэн жил амьдрах гэж бөөн дарамтанд живчих юм!

Би: Чи манайд амьдардаг хэвээрээ байсан юм уу? Хэдэн сар ч царайг нь хараагүй юм?

Чанбин: Амралтын өдөр таардаг л биз дээ?

Би: Чи байсан юм уу?

Чанбин: Би биш тэгээд хэн байх юм?

Би мөрөө хавчин "Мэдэхгүй" гэж хэлчхээд гал тогоо руу ортол "Ажиллах газраа олчихсон юм уу?" гээд л аав, ээж хоёр Минугийн хоёр талд суучхаад шалгааж байв. Тэгснээ ээж намайг хараад хялам хийгээд сүйд. Би харин ээжийн шидсэн тоосгонд оногдчих гээд жаахан хэцүү цаг үеийг туулж байгаа л даа.

Мину: Тийм ээ. Дадлага хийсэн газартаа ажилд орохоор болсон.

Аав: Манай Мину ч мундаг шүү! Төгсөлт нь дараа долоо хоногт болох билүү?

Ээж: Аав, ээж нь хэзээ ирэх юм?

Мину "Энэ амралтын өдрүүдээр ирнэ. Тэгээд бас та хоёрт хэлэх зүйл байна" гэснээ нөгөө хоёрыг ээлжлэн хараад "Би энэ гэрээс энэ амралтын өдрүүдээр нүүж таарах байх" гэв. Аав, ээж байтугай би цочирдоод ууж байсан усандаа хахаж цацсаар гайхан Мину руу хартал нөгөө хоёр ч бас хачин царайлчихсан Минуг ширтэж байв.

Аав: Яах гэж байгаа юм? Яах гэж байгаа юм ч гэж! Хаана амьдрах юм?

Мину: Хэдэн сарын өмнөөс ажилтайгаа ойр амьдрах газар хайгаад олсон.

Extraordinaire 6 |SKZ|Where stories live. Discover now