Жисон ахлагчтай "Мөстэй Американо" хамтлагийнхан тэмцээн болох танхимд орж ирэхэд үзэгчидийг арай оруулж ирээгүй хэр нь л тайзны ард байж тэвчилгүй гарч ирсэн оролцогчдоор дүүрсэн байлаа. Олон хүн харсан багийнхны харц, нүүрний хувиралууд илт өөрчлөгдөөд ирэхэд Жисон тэднээсээ дутахааргүй хулчийсан ч, дотроо хамаг чадлаараа өөрийгөө зоригжуулав. Ийш тийш гөлөрч сатаараад хөлөө зөөж ядан урагшилах хамтлагийн гишүүдээ сэтгэлийг нь биш гэхэд биеийг нь цуглуулах гэсэн дээ ард нь явсан тэрээр
- Манайхаан, манайхаан хэмээн дуудсаар урд нь гарч хүүхдүүдийг бөөгнүүлэн зогсчээ.
- Сандрах хэрэггүй ээ. Бүгдээрээ тайзны ард очих ёстойг битгий мартаарай. Одоо шууд тийшээ явцгаая.
- Хёнжин хоцорч байна. Орхиод орчихвол олохгүй дээ.
Хамтлагийнх нь гишүүдийн нэг ийн сануулахад Жисон дахиад л самгардаж орхилоо.
- Тийм шүү.. Одоо тэгээд яах болж байна?
Хэнд ч сонсогдхооргүй амандаа үглээд хэрэггүй л эргэн тойрноо эмээнгүй ажиглах багийнхнийгаа яг тэр харцаар нь эргүүлэн айдастай ширтэж байсан хөвгүүн, тэдний дундаас Мину г олж хараад, тэр ч бас өөрлүү нь толгой эргүүлэхэд гацах ажээ. Ахмад сурагч тайван байхаар барахгүй, түүнрүү ширтэж байснаа урагш алхан хажууд нь ирж зогсохдоо замдаа амаа даран эвшээлгэх юм.
- За тэгэхээр, тэр Хёнжин одоо гол асуудал биш. Тайвширцгаа. Тэмцээн эхлэх арай болоогүй байна.
Тийм ч тайвшруулам биш эдгээр үгсийн оронд амгалан гээгч нь биеэ сунгаж, ойр тойрноо тоосон шинжгүй байх, ерөөс юунд ч санаа зовоогүй төрх нь бусад даа дэм болохыг Жисон олж харав.
- Тийм шүү.
- Тийм ээ, жаахан хүлээцгээе.
"Мөстэй Американо" багийнхан үзэгчидийн суудалд сууж, нэг гишүүнээ хүлээх зуур бусад оролцогчид аажмаар цөөрч, тайзны ард гарцгаажээ.
Жисон одоохондоо тайван байх ч, хором бүрт харцнууд нь илүү их сандарч эхлэх найз нараа тайвшруулах гэсэн дээ уух зүйл авч ирэхээр болоход Мину түүнтэй цуг явсан байлаа.
Уух зүйл авахаар хамт оочирлож зогсоход одоо ч эвшээлгэх ахыг тэнэг гэж гайхах, суут гэх шагшихын аль нэгийг сонгож чадахгүй тээнгэлзэж байсан Жисон уух зүйлсээ аваад буцаж явах даа Минугаас асуух нь
YOU ARE READING
the COUPLE-verse.2(ДУУССАН)
Fanfiction- Би чамд дургүй гэдэг нь би чамд хайргүй гэсэн үг биш. - Тэр чинь юу гэсэн үг юм бэ, ах аа.. - Тэгж л ойлго.