Н.С.Н.Ө.1.) АЛДАРТАЙ ХЭЛЛЭГ: "ДЭЛХИЙ ДЭЭР ХОЁР ТӨРЛИЙН ХҮН БИЙ"

824 101 13
                                    

- Яасан их бааштай юм бэ? Орилохгүй байж болохгүй байна уу?

- Өвдөөд байгаа юм чинь!

- Май, тэгвэл өөрөө нуруугаа угаа.

Мину хөөстэй усруу шар өнгийн бие үрэгчийг чулуудан өндийхөд Жисоны нүүрлүү хөөс, ус хоёр цацарч усан онгоцонд сууж байсан тэрээр гараараа түүнийгээ ярвайн шувтарснаа угааллагын өрөөнөөс гарахаар зэхсэн найз залуугийнхаа гараас яаравчлан зуурч авлаа.

- За, заа. Ойлголоо, та харин жаахан зөөлхөн бай л даа. Дахиж хэзээ ингэж эрхлэх боломж олдох ч юм билээ.

Цааш харан суугаад өвдгөө тэврэн хэлэх түүний ардаас харж байсан Мину чимээгүйхэн инээмсэглэх бөгөөд бие угаагчийг гаргаж ирэх гэж усруу гараа дүртэл дүү залуу түүний үйлдэлд дэндүү цочоод түргэн эргэж харах ажээ.

- Я.Яаж байна аа?

- Юу яаж байна гэж? Юу бодоод байгаа юм?

- Ю.Юу юу бодсон гэж? Та намайг юу бодсон гэж юу бодоод байгаа юм?

- Гаж донтон чинь.

Ах залуу ийн хэлээд инээсээр нурууг нь чангаар шувтран угааж эхлэхэд Жисон дахиад л ёолж гарлаа.

- Бааштай гэж хэн нь бааштай билээ дээ, хэдхэн өдрийн өмнө үхэж үрэгдэх болоод байсан нь хэн-

Мину усыг хамгийн хүйтэн рүү нь эргүүлж, найз хөвгүүнрүүгэээ цацаж эхлэхэд өнөөх нь хоолойныхоо хэрээр чарлан өршөөл эрж байсан хэрнээ тэсэлгүй инээж байв.

хэдэн өдрийн өмнө.

Гурван сард нэг удаа компаний ажилчдыг эмнэлгиийн үзлэгт хамруулах өдөр зохиогддог нь тэр өдөр болж, хамтран ажилчдынхаа хамтаар ээлжээ хүлээн дараалалд зогсож байсан Мину байн байн бугуйн цагаа шалгах нь үйлчлүүлэгчтэй уулзахаар цаг товолчихсон доо л тэр байжээ. Ашгүй нэг түүний ээлж ирэхэд тэрээр олон шат дараалалтай тэр бүх эмнэлгийн оншилгоо шинжилгээг түргэхэн шиг өгчхөөд явахыг л хүсэж, элдэв зүйл бодох ч үгүй хаалгыг нь татах мөчид спирт сэнхийсэн өрөөнд явж орсон юм.

Хамгийн сүүлд цээжнийхээ зургийг авхуулчхаад яаран гарахад нь өрөөнд үлдсэн сувилагч нар юу ч юм шинвнэлдэн байхыг ч тоож сонсоогүй билээ.

Гэтэл, үйлчлүүлэгчтэйгээ уулзаж, ажлаа зохицуулчхаад хувьдаа л энэ өдрийг тун үр бүтээлтэй өнгөрөөчихлөө гэж дүгнэн орой гэртээ очоод Жисонд ярих зүйл хичнээн их байгаагаа бодсоор ажилынхаа газарт эргэн иртэл тасгийнхан нь бүгдээрээ түүнийг тун хачин байдалтай угтан авах нь тэр. Ахлах ажилтан нь гарт нь нэг зүйл атгуулаад өнөөдөр эрт тарж гэртээ очиж амархыг зөвлөх үед л тэрээр байдал үнэхээр хүнд байгааг ухаарчээ.

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now