Мину Жисон хоёр үерхсэн
үеийг дунд гэж нэрлэв.
Уг нь үйл явдал дундаа мэдэгдэнэ гэхдээ шууд мэдэж байвал арай ойлгомжтой байх бус уу. Учир нь олдохгүй нэршлүүдийг минь сорриЦонхоор гадагш шагайхад хаврын зэврүүн үдэш засмал зам, явган хүний жимээр, гудамж өгсөж уруудан энд тэндгүй өөрийн мөрөө үлдээн явжээ.
Заримдаа Мину д Сөүл гэх энэ том хотод л хүйтэн өдрүүд болж байх шиг санагддаг сан. Харин нутагт нь, ээж нь оройн хоол бэлдэж, аав нь зурагтынхаа өмнө суугаа, гэрийнх нь гадна түүнийг чичрэн хүлээх жаалын буй тэр газарт зөвхөн цас бударч, нэг бол бүрхэг дулаахан хоногууд ээлжлэн байгаа.
Бугуйн цагаа шалгаж, эргэн тойрноо харахад өөр нэгэн дадлагын хүнд өдөр өндөрлөж, түүний ч бас гэрлүүгээ, умгар түрээсийн байрлуугаа буцах болсныг эд хогшлоо цэгцлэн бэлдэх сүүлчийн ахлах ажилчид гэрчилнэ.
Дахиад бөхийж, олон удаа толгойгоо дохин ажлын хүмүүсийг үдэж өгсөн хойноо Мину ч бас юмаа хурааж, зузаан хүрэм, малгай, бээлий өмсөж харин зөвхөн ороолт зүүлгүйгээр гадагш гарлаа.
- Аа, тийм. Ороолт.
Урдаас нь хүйтэн салхи үлээн бээрүүлэхэд тийн санаад юу ч юм бодоод инээмсэглэх залуу шатаар уруудан буухдаа хөлөө удаанаар өргөж буулгах юм.
Гэртээ эрт харилаа ч хийх юмгүй дээр, нойргүйдэх тул унтаж чадахгүйгээс хойш үдшийн гудамжаар хань хийхээр шийджээ.
Гарц дээр гэрэл хүлээн зогсохдоо дуу сонсох гэж утсаа гаргасан ч дэмий л хэн нэгнээс ирсэн, хариулалгүй үлдээсэн зурвасаа ширтсээр гацчихав.
"Амралтын өдрөөр ирэхээр чинь юу хийцгээх үү?"
"Цэцэг харахаар явж болох юм? O3O"
"Далай ч бас!"
"Чадахгүй болчихсон, уучлаарай"
"ЮУ?
"Нээрээ хэлээд байгаа юм уу?
"Дахиад гэж үү?
"Яагаад?"Дээрээс л. Би яаж мэдэх вэ дээ"
"Зүгээр л би таалагдахаа больчихсон юм биш үү?
"Гэртээ ир. Саад болохгүй болохоор."Үгүй ээ"
"Надаас уйдчихсан юм уу?
"Ах аа?
"Надаас больж байгаа хэрэг үү?
YOU ARE READING
the COUPLE-verse.2(ДУУССАН)
Fanfiction- Би чамд дургүй гэдэг нь би чамд хайргүй гэсэн үг биш. - Тэр чинь юу гэсэн үг юм бэ, ах аа.. - Тэгж л ойлго.