ДУНД-3(2/2) СОНГОСОН БОЛОХООР

479 82 14
                                    

- Би өөрөөсөө өөр хүн байж чадахгүй. Ээж аав хоёрыг ч зовоохыг хүсэхгүй байна. Юу хийгээд байгааг ч мэдэхгүй юм. Зүгээр л үнэхээр их ядарч байна. Чамтай муудалцах хүч алга аа, Жисон аа..

- Та надад сайн байхаа больчихсон бололтой.

Хөвгүүн өчүүхэн ч түгдрэлгүйгээр, бараг л тайван байртай эдгээр үгсийг хэлсний дараа хэн хэн нь утасны цаана дуугаа хураажээ. Эцэст нь Мину санаа алдаж

- Хоёулаа нэг хэсэгтээ ярихгүй байя гэж хэлээд утсаа тасалж орхисон билээ.

Оффист ердийнхөөрөө нам гүм, бүгд л өөр өөрийн урдах ажилд, өөр өөрийн бодолд дарагдах ажээ. Цаг хагасын дараа сандлууд хоосорч, ажилчид өдрийн цайндаа гарсан хойно Мину ганцаараа үлдэнэ. Ганцаараа хоол иднэ. Тэгээд утас нь ч дуугарахгүй.

Өмнөх долоо хоногт тасгийнхантайгаа өдрийн хоол идэж суутал, тэднээс сүүлдэж өөр хэлтсийнхэн орж ирээд хамтдаа хооллохоор болсон юм.

Орж ирсэн хүмүүс сул суудал олон сууцгааж байлаа. Мину ширээний нөгөө захад ханан талын хэсэгт сууж түүний цаана нэг хүний зай байжээ. Хамгийн сүүлд орж ирсэн эмэгтэй суулгүй, ийш тийш харж байгааг харсан ажилчид түүнийг Минугийн дэргэд суулгах гэсэн ч эмэгтэй юу ч юм үглээд зогссоор. Тэгснээ хүмүүсийг цааш ахиж суухыг хүсээд, бүх ширээг хөдөлгөх юм боллоо. Юу болоод байгааг хэн ч сайн ухаж ойлголгүй өндийцгөөж, байраа сэлгэн сууцгааж байтал бантаж баларсан бүсгүй нэг хүнийг яаруулан түлхэж, өнөөх нь цаанаа байсан Мину г налснаас болж залуу суудлаасаа шахагдаад уначих нь тэр.

Газраас босож хувцсаа гөвөх зуур, ажилчдын нэг эмэгтэйг маягласан хэмээн зэмлэж, бүсгүй яахаа мэдэхгүй өмөлзөж байснаа

- Тийм хүний дэргэд сууж чадахгүй! Хэмээн чангаар хэлжээ.

Тэр явдлаас хойш Мину ажлынхантайгаа хооллож зүрхлэхгүй болчихсон. Бүгдэд дэндүү эвгүй, харин түүнд амьсгал авахад ч хэцүү болоод л тэр. Тэгсэнд орвол ганцаараа хоол идэх нь дээр.

Хоолны цаг болоход ажилчид оффисийг орхиж, гарахдаа ёс болгон Минугаас хамт хооллохгүй юм уу гэж асууна. Инээмсэглээд, хийх юм байгаа болохоор эндээ идчихье гэж худал хэлнэ. Хүмүүс ч санаа амарсан янзтай гарч явна.

Хүнгүй болсон хойно босч, гадуур хүрмээ шүүрч аваад дэлгүүр орохоор гэлдэрнэ.

- Хүлээгээрэй. Хамт явъя.

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now