Уг нь долоо хоногийн эхний өдөр, даваа гараг байтал Жисон өглөө босоод сургуульдаа очсонгүй. Оронд нь аав, ээж хоёртойгоо цуг замд явж байлаа.
Сөүлд их сургуульд сурдаг эгчтэй нь цуг амьдардаг эмээгийнх нь бие өвдөж, гэр бүлийнхэн нь бүгд цуглахаар болсонд тийн хойшлуулж болохооргүй яарцгаажээ.
Чихэвчээр шинэхэн татаж авсан дуугаа сонсоод их л таалагдсан тул дараа нь заавал дугуйлангийнхандаа сонсуулах юм шүү гэж тэр бодов. Жисон сургуульд шилжиж ирээд удаагүй бас ихэнх цагаа бэлтгэлийн өрөөнд өнгөрөөдөг болохоор"Мөстэй Американо" багийнхнаар л түүний Чангвон хот дахь найзын хүрээлэл дуусах билээ. Хөвгүүн дууны нэрийг сайтар тогтоож авав, магадгүй Мину үүн дээр шинэ бүжгийн хөдөлгөөн зохиож ч болох юм.
Сөүл хүртэл бараг л 4 цаг явдаг учраас аав, ээж хүү гурав замынхаа голд хооллохоор замын цайны газар зогсоцгоов. Жисон хясаатай гүнждийн үрийн шөл авч идтэл үнэхээр амттай байсан болохоор зургийг нь дарж хадгалжээ. Сүлжээтэй газар очвол Минуд явуулж гайхуулна хэмээн тооцоолсон нь тэр.
Удаан аяллын дараагаар Сөүлд ирж, шууд л гэрээ зүглэсэн тэднийг санаснаас нь шал өөр зүйл угтаж авлаа. Хүлээж байснаар нь гэрт олон хүн цугласан байсан ч огт өөр уур амьсгал зонхилж байв. Бие өвдөөд, өнөө маргаашгүй унаад өгөх нь хэмээн утсаар ярьсан эмээ гал тогооны өрөөнд дарга хийж, түүний туслах нь их сургуулийн хоёр дугаар дамжааны оюутан Жисоны эгч Сожин болсон байх агаад аавынх нь дүү нар зочид болж, ерөөсөө цагаасаа эртэдсэн цагаан сар тэмдэглэх ажээ.
Аав нь дэггүй эмээд нь уурлаж дуусахад Жисон ч үеэлүүдийнхээ дунд орж суугаад Чангвонд очсон эхний өдрөөсөө л санаж бэтгэрсэн эмээгийнхээ гарын хоолыг амаа олохгүй идэж эхлэв. Хооллож дуссан хойно томчууд том өрөөнд, хүүхдүүд жижиг өрөөнд гэх дүрмээр хуваагдахад Жисон нас чацуу учраас бусдаасаа илүү дотно байдаг үеэлийнхээ хамтаар өөрийн өрөөрүү шургажээ.
Сынгмин гэх, Сөүлд сурдаг жаал анх харахад хамраа сөхсөн их зантай амьтан мэт боловч, а гэж хэлж сураагүй байхаас нь мэдэх Жисон түүнийг гэмгүй, бүр сайхан сэтгэлтэй, ердөө л бусдыг бодвол арай жаахан ааш муутай нэгэн гэдгийг нь гадарлах билээ. Өвөө шигээ бэйсболын тамирчин болохыг хүсдэг гэх ихэрхлээс нь болж эмээ нь энэ үелд нь өөрөөс нь илүү хайртай юм шиг хардах үе гарах ч, Сынгмин бол үнэхээр л бэйсболдоо сайн, бас хичээлдээ ч сайн хүүхэд.
YOU ARE READING
the COUPLE-verse.2(ДУУССАН)
Fanfiction- Би чамд дургүй гэдэг нь би чамд хайргүй гэсэн үг биш. - Тэр чинь юу гэсэн үг юм бэ, ах аа.. - Тэгж л ойлго.