- Гэхдээ ах аа- За?
- Ингээд бодохоор, үнэхээр хачин, бас гайхалтай ч юм шиг.
- Юу гэж?
Хоёр залуу буйдан дээрээ, Мину гуяыг нь дэрлэн хэвтээд Жисоноор чихээ цэвэрлүүлж байжээ.
- Бид ингээд хамтдаа амьдарч чадсан нь.
- Юу нь?
- Хоёулаа бүхэл бүтэн хоёр жил өөр өөр газар байж, нүүр нүүрээ ч олигтой харалгүйгээр үерхээд, би сургуулиа төгсөж, та ажилд ороод эцэст нь ингээд нэг гэрт амьдардаг хос болж чадсан нь.
Мину эргэж, дээш харж хэвтээд найз залуугаа доороос нь ширтэн яриаг нь анхааралтай чагнаж эхлэв.
- Хүмүүс тэгдэг шүү дээ, хамгийн хэцүү нь холын зайн харилцаа гэж. Тэгтэл, хоёулаа тэр хамгийн хэцүүг давчихсан байна. Хачин биш үү? Хоёулан шиг нь хүмүүс шүү.
- Бид хоёр ямар гэж?
- Яахав дээ. Та дотогшоо, би гадагшаа. Тэгсэн мөртлөө цагаа тулахаар яг эсрэгээрээ. Дээр нь хоёулаа зөрүүд. Тэр үед хичээлээ тарчхаад танруу залгахаар, та завгүй, харин таныг гэртээ харих үед би унтаад л. Тэрнээсээ болоод ярих болгондоо муудалцахаас өөрийг бараг хийхгүй. Намайг уурлахаар та шалтаг тоочино, тэгээд уйлчихвал утсаа тасалчихна. Одоо бодохоор яаж тэсэж үлдсэн юм гэмээр-
Ах нь хавирганых нь доороос чимхэн авахад, Жисон ёолж, чимхүүлсэн газраа илэн ярвайлаа. Өндийж ирээд, яг дэргэд нь нэг хөлөө завилан, нөгөөгөө унжуулаад суух Мину
- Эсрэгээрээ байх шүү. Намайг учраа хэлэхээр чи уурлана, тэгээд утсаа тасалчихвал уйлаад байдаг байсан байж.
Яагаад ч юм ахынх нь хэлсэн зүйлс илүү үнэмшилтэй сонсогдож, дүү залуу төөрөлдөж орхижээ.
- Тийм юм байх даа.
Гал тогооноос уух юм авч ирэхээр өндийх Мину
- Гэхдээ яг тийм болохоор л ингээд хамтдаа үлдэж чадсан юм шиг санагддаг.
Жисон ахынхаа атгуулсан ундааг ширээн дээр тавьж
- Яаж? Хэмээн асуувал ах нь уух юмнаасаа балгаснаа
- Чамайг уйлахаар би өөртөө дургүй хүрсэндээ, хол байгаа нь надаас л болсон болохоор нэг их удахгүй уучлалт гуйна. Намайг уучлалт гуйхаар чи ч бас буруугаа ойлгоод намайг надаас өмөөрч эхэлнэ. Сүүлдээ эвлэрээд хоёулаа хамт байхгүй байгаадаа бүх бурууг чихчихдэг байсан. Тэр нь ч амар, ихэнх хүмүүст тийм боломж байдаггүй л болов уу.
YOU ARE READING
the COUPLE-verse.2(ДУУССАН)
Fanfiction- Би чамд дургүй гэдэг нь би чамд хайргүй гэсэн үг биш. - Тэр чинь юу гэсэн үг юм бэ, ах аа.. - Тэгж л ойлго.