ДУНД-4 (special: crossover)

522 88 32
                                    

Жисон Минуг хүргэж өгөх замд нь эмийн сан тааралдсанд, ахыгаа шалсаар дагуулан оржээ.

Хөвгүүн Сөүлд хүрч ирээд нэг долоо хоног өнгөрч, эцэг эхдээ шалтаглан хэлсэн их сургууль эхлэх хүртэл дасах гэж цагийн ажил хийнэ гэсэн амлалтаа ч биелүүлж чадаагүй яваа хэрнээ Минутай уулзаагүй өнгөрөөсөн өдөр гэж түүнд байхгүй байлаа. Сургуулиа төгсөж, их сургуульд элсэнэ гэдэг ихэнх хүний хувьд тавгүйтүүлэх өөрчлөлт, сэтгэл түгшилт бас догдлол байдаг бол Жисонд энэ нь дийлэнх нь Минутай нэг газар амьдрах завшаан, Минуг хүссэн үедээ харах боломж, бараг бүхэлдээ догдлол, үлдсэн жаахан нь л тэвдэл байсан юм.

-        Яах гээд байгаа юм бэ..

-       Тэг л дээ, авчих..

Өөрөө чирч орсон хэрнээ, одоо ахынхаа хойно зогсчхоод шивнэн ятгах Жисон авахыг хүссэн зүйлээ лангуунаас ширтэж байгаад эмийн санчтай харц тулгарч орхиод бушуухан доош харна. Мину тэднийг сонжих эмэгтэйн зүг, лангууруу нэг алхам эмээнгүй дөхөөд хоолойгоо засч, гараараа заагаад

-        Нэгийг өгөөч хэмээн эцэст нь хэлж чадлаа.

Залуус Минугийн түрээсийн байрны хороололд модон сандал дээр сууцгаажээ. Өвөр дээрээ пявар савтай, савалгаан дээрээ инээмсэглэсэн амьтдын зурагтай хүүхдийн резинэн чихэрэн витамин тавин суугаа Жисон амандаа юм зажилан, доошоо хөлрүүгээ харах бол ах нь түүнийг шоолж сууна.

-        Өөрөө л авчихгүй.

Ах залууг тийн хэлэхэд Жисон

-        Эвгүй байдаг болоод л тэр байхгүй юу. Уг нь ээж авч өгдөг юм гэж зөрөх аж.

-        Өөртөө биш, дүүдээ авч байж ч болно биз дээ

-        Харц тулгарахаар яг намайг өөртөө авч байгааг мэдээд байгаа юм шиг санагддаг юм аа.

Мину толгой сэгсрээд инээж байснаа араас нь ханиалгахад Жисон түүнрүү түгшингүй ширтээд

-        Даарчихсан уу? Та ер нь дотуур өмд өмссөн юм уу аль харья.

Шагай хэсгийнх нь өмдийг сөхөх гэхэд нь Мину хөлөө татаж аван эсэргүүцвэл хөвгүүн түүний өвдгийг цохиж аваад байдгаараа муухай харжээ.

-        Та өөрийгөө бурхан Будда гэж бодож байна уу? Үхнэ шүү. Ийм байвал.

-        Төвөгтэй байдаг юм аа. Тэглээч одоо дулаарч байхад.

-        Юуны чинь дулаарах? ганган залуу хавар намар

Хоёр залуу мэтгэлцсээр суухад гадаа нар дөнгөж жаргаад гудамжны гэрлүүд асаж байлаа.

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now