Ихэнх нь оролцогчдийн найз нөхдөөр, зарим нэг хийцгүүрэгчдээр дүүрсэн үзэгчдийн танхим, шүүгчид, үзүүлбэрээ толилуулах хүүхдүүд гээд энэ бүхнийг тайзны ардаас "Мөстэй Американо" багийнхан бүлтгэнэн ширтэцгээж байлаа.Юу юугүй тэдний ээлж дөхөж, бүгд л үзүүлбэр үзүүлэх дараачийн багийг дуудах бүрт улам ихээр түгшицгээх болов ч тэдний дунд хамгийн их сандарч, тэр сандралаасаа болоод аль хэдийн сандрахаа больчихсон, магадгүй бүр юу ч мэдрэхээ ч больчихсон юм уу гэмээр хоёр хөвгүүн байсан нь, өөрсдийн үзүүлбэрт орсон өөрчлөлтийг хоёулхнаа мэдэх Мину болон Жисон.
Хёнжин гэх энэ бүх сандралын эзнийг үглэх үзүүлбэрээ л хийхдээ ирэх болсон хэмээн хуурч, угийн түрүүлж гаргах бүжгийн хэсэгт ороогүй байсанд нь хүүхдүүд тайвширчээ.
- Одоо "Мөстэй Американо" багийнхныг угтан авцгаая!
Эцэст нь ийн дуудахад тайзан дээр ил гарч, ард байхад нүүрэн дээрээс нь амархан олдох байсан айдсаа зүрхнийхээ хамгийн мухарт нь нууж орхиод инээмсэглэх хүүхдүүд удаан хугацааны турш хичээнгүйлэн бэлдсэн үзүүлбэрээ толилуулахад бэлэн болжээ.
Дуу эхэлсэн мөчөөс тэр газар олон хүний шивнээлдээн, шүүгчдийн харц туссан тайз байхаа болиод тэдний давчуухан бэлтгэлийн өрөө мэт дотно болж хувирлаа. Бүжгийн хөдөлгөөнүүд аяны давтамжтай зохицож, үзэгчид алга хавсран хөгжөөн дэмжинэ.
Жисон өөрийн бие сэтгэлийг сулрахыг мэдэрч, Минуруу харвал яг л бодсоноор нь хөвгүүн жинхэнэ өөрийнхөөрөө байлаа.
Ахлах сурагч ганцаараа голд, багийнхан нь захад ойртох нь түүний гоцлол хэсэг дөхөж байгаагийнх. Түүнээс бусад нь доош нэг өвдгөө нугалан суугаад, одоо тайзан дээр зөвхөн тэр, Мину бүжиглэхэд бүгд түүнийг ширтэх бөгөөд тэдний дунд Жисон ч бас байлаа.
Цэвэрхэн илэрхийлэмж, сурцтай хөдөлгөөнүүд нь үзэгчдийг, бүр багийнхныг нь хүртэл бишрүүлэм байх аж. Жисон түүний үзүүлбэрийг олон удаа үзсэн ч өнөөдөр түүнийг үнэхээр гэрэлтэж байгааг хоёр нүдээрээ гэрчилнэ.
Чих дэлссэн алга ташилт танхимыг дүүргэж, "Мөстэй Американо" багийнхан бүжгийн үзүүлбэрээ амжилттай дуусгажээ. Одоо хамтын дууны хэсгийн дараа үзүүлбэр, багийн репперүүдийн тоглолтоор төгсөж ёслох учиртай.
Багийнхан хамтдаа дуулж дуусаад тайзны ард гарсан ч дараагийн болох зүйл тэдний хүлээж байснаар биш байв. Тайзан дээр Жисон той цуг байх ёстой Хёнжины оронд өмнө нь нэг ч удаа үглэж үзээгүй Мину зогсоно.
YOU ARE READING
the COUPLE-verse.2(ДУУССАН)
Fanfiction- Би чамд дургүй гэдэг нь би чамд хайргүй гэсэн үг биш. - Тэр чинь юу гэсэн үг юм бэ, ах аа.. - Тэгж л ойлго.