Н.С.Н.Ө.4.) АНХ-8

542 84 19
                                    




- Болохгүй ээ, болохгүй болохгүй

Жисон угаалгын өрөөнөөс чарлан гарч ирээд зурагтын өмнө сунгалтын дасгал хийж зогссон Мину г тойрон гүйж, тэгэхдээ баруун мөр дээрээ шар толбо болчихсон цагаан цамцыг сэвж байлаа.

- Дахиад уу?

Ах залуу өөрийн ажлын цамцыг Жисоны гараас авч, дээрээс л хойш хувцас баллаад байгаа индүүний ээлжит бүтээлийг олж харлаа.

- Тэгээд хүн индүүгээ сольё гээд хэлээд байхад.

Мину гийн хослол, ажлын цамцнуудыг хөлөртлөө индүүдэж ядарсан Жисон буйдан дээрээ хойш унаад тийн гомдоллож, булзах газаргүй болоод гартаа том шар толбо гэрэлтүүлсэн цамцаа атгасан ахруугаа харна.

- Задлаад янзлах гээд үзэх үү?

Мину аргадангуй санал дэвшүүлтэл Жисон

- Үгүй. Үгүй. Яг одоо, яг одоо шинэ индүү авахаар гарцгаая.

- Яг одоо юу?

Дэргэд нь буйдан дээр сууж, цамцаа нүүрэндээ нэг ойртуулан нэг бол холдуулан шар толбыг өөрөө ид шидээр арилахыг үзэх гэсэн мэт ширтэх ах гуай, үнэхээр л юунаас ч салж чаддаггүй хөгшин өвгөн шиг зантай нэгэн байлаа. Үүнд нь бухимдаад ч нэмэргүй гэдгийг мэдэх Жисон дэмий л санаа алдаж

- Ах л даа, гуйж байна. Шинэ индүү авцгаая!!

Цамцаа шинжсээр суух Мину

- Яахав болно л доо. Гэхдээ мөрөөдлийн аяллын мөнгөнөөс авахаас аргагүй болох нь байна.

- Тэрнээс үү?

Хоёр залуу Япон явахаар мөнгө цуглуулдаг агаад тэр аялалд хамгийн их ач холбогдол өгч, чухалчилдаг нэгэн нь Жисон өөрөө байв.

- Аанха. Тэгээд бас яг Жибли гийн музейд очих тэр зардлыг л хасахаас өөр арга алга.

Дүү залуугийн нүд гайхшран томорч, ам нь эсэргүүцэл, үл итгэлийн ямар нэг зүйл хэлэх гэснээ ахыгаа юунд хүргэх гээд байгааг гэнэт ойлгож

- Тэгсэн ч хамаагүй ээ! Заавал шинэ индүү авна. Шууд яг одоо!

Мину элгээ тэвэрч, чанга ууртай дуугаар хоолойгоо өндөрсгөх найз залуугаа шоолж инээснээ түүнд ойртон очлоо. Ахынх нь хөлсөндөө гялтганах нүүр өөрийхт нь тулж ирэхэд Жисон хойш болоод энэ арганд нь ч бас орохгүйг хичээв. Дүү залуу Жибли студио гийн бүх киног, тэр дундаа Хоүлийн цамхаг ийг байнга давтан үздэг учраас Японд очвол тэд заавал студио гийн музейг үзэх байлаа.

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now