АНХ - 9

481 79 7
                                    


АНХ-8 р хэсгийн үйл явдалын дараах, юутай ч Мину Жисон хоёр учраа бараг бүрэн олчихсон үе гэж ойлгоод уншаарай.(сурагчид хэвээр)

8 р хэсэгийг нь би битүүнээр..

Заваан юм хийж байгаагаа мэдэж байгаа. Сорри. Удахгүй өгнө өө.
Би үүнийг биччихсэн байсан болохоор өгч байгаа юм.
Баярын мэнд!
















- Ах аа, хүрээд ирээч тэгэх үү? Гүүрэн доор, нөгөө газраа.

Жисоноос ийм зурвас аваад шөнө дунд гэрээсээ сэмхэн гарч дөрвөн алхмын зайд байрлуулсан гудамжны гэрэл доогуур гүйх Мину амьсгаатаж байлаа.

Хөвгүүний дуудсан газрын ойролцоо ирээд тэрээр алхаагаа удаашруулан амьсгаагаа дарах гэж хичээх бөгөөд булан эргээд л түүнийг урд нь зогсож байгаагаар төсөөлөхдөө гүнзгий амьсгал аван духныхаа хөлсийг арчлаа.

- Хөөе.

Мину тайвнаар ийн дуудахад Жисон зогсож байсан газраа эргэж харан ахмад хөвгүүний хоёр гарыг, алгыг нь гулсуулан бугуйнаас нь атгаж, тэгээд түүний бие өөрийнхт нь ойртохыг мэдрэхдээ хүчтэй цохилох зүрхээ чагнана. Асуулт тавиагүй ч гэлээ бяцхан түгшүүрийн дохио асаасан харцаа Мину өөрөө нуухыг хичээх мэт түүнийг ярьж эхлэхийг хүлээж байлаа.

- Юу вэ? Гүйсэн юм уу?

- Үгүй ээ. Яагаад, би гүйнэ гэж.

Жисон ахынхаа хүзүүг даган урсах хөлсийг хараад дуугүй л инэээмсэглэв. Хөвгүүд гүүрэн доор голын эргийн өнөдөрлөг хэсэг дээр сандал олон сууцгаажээ.

- Сэрүүхэн байна.

Мину дээгүүрээ богино цамцнаас өөр зүйлгүй хөвгүүнрүү харан ийн хэлсэн ч тэрбээр хэлснийг нь үл дуулах мэт усруу харж байлаа.

- Ах аа,..

- За..?

- Манай аав ээж хоёр салах юм шиг байна.

Жисон юу юугүй уйлах гээд салагнасан хоолойгоор ийн хэлээд нүүрээ гараараа даран суугаад өгөв.

- Би өөрийгөө яагаад байгааг мэдэхгүй нь. Том болох тусмаа хатуужих ёстой байхад одоо тэр хоёрын хэрүүлийг сонсохоор л уйлчих гээд байдаг болчихож. Ах аа, аав ээж хоёр үнэхээр салчихвал яана аа? Энд ирснээс хойш ээж дасаж өгөхгүй байгаа. Аав ч гэсэн ялгаагүй хэцүү байгаа биз. Гэхдээ магадгүй би л хүндээр тусгаж аваад байгаа байх..Ичмээр юм аа.. өөртөө дургүй хүрч байна!

the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now