АНХ-6/МИНУ ГИЙН ТАЛ/

460 81 11
                                    

Минуг автобусны буудлаас сургуулийнхаа үүд хүртэл алхаж ирэхэд гадаа бүрэнхий хэвээр байлаа. Сургуулийнхаа хаалгаар орохдоо гараа хооронд нь үрсээр явж, ангидаа очиход анги нь бараг дүүрчээ. Хүүхдүүд энэ тэнд цуглан хов базаж, зарим нь нойрмоглон ширээгээ дэрлэн унтана.

Мину алинд нь ч нэгдэлгүйгээр хичээлээ уншиж эхлэв.

Яагаад ч юм эргэн тойрон нь нэг л чимээ аниргүй, тайван болчихсон мэт түүнд санагдана.

Угаалгын өрөө орох зам ямар нэг бартаагүй дээр, тэвдүүлэх зүйлгүйгээр бие засчхаад анги руугаа явахад нь юу ч үл тохиолдоно.

Олон хүнтэй буфет хүртэл нэг л эл хуль агаад энэ өдөр Минугийн төлөвлөсөн зүйлээс аль нь ч гажихгүй, түүний тооцоолсноос өөр үйл явдлын эргэлтүүд тохиолдохгүй байх аж.

Буурцагны сүү, шошны шанзтай талхаа авч туслах шатан дээр ирж суугаад ямар нэг зүйлд сатааралгүйгээр өдрийн цайгаа амтархан идэж эхлэх хөвгүүний нүүрэнд ямар нэг зовнил үзэгдсэнгүй.

Сүүнд зөөлөрч, шанзных нь чихэрлэг амт толгойг нь эргүүлэх Мину гийн яг одоо төвлөрч буй зүйл гагц талх байлаа.

Гэдэс нь цадаж, хүрчигнэх чимээ гарган байж сүүлчийн дусал сүүгээ сорж дуусгасан тэрээр шатнаас өндийлгүй яг тэндээ чигээрээ хоосон хана ширтэн суусаар л.

- Хөөе

Хэн нэгний гар мөрөнд нь хүрч, дэргэд нь өвдгийг нь шүргэн суухад Мину сая амь орох мэт нүдээ анивчин хажуудаа суух хүнрүү толгойгоо эргүүлнэ.

- Уулзаагүй удсан байна шүү. Намайг санасан уу? Би, чамайг санасан.

Минугийн дэргэд ирж суусан хөвгүүн бол төгсөх ангийн сурагч Бан Чан байлаа. Сургуулийнхаа хөл бөмбөгийн багт байдаг тэрээр нэг бол бэлтгэл, нөгөө бол тэмцээн хөөж явдаг учир хичээлдээ бараг л суудаггүй, сургууль дээр царайгаа харуулдаггүй нэгэн юм.

- Хэзээ ирсэн юм?

- Өглөө.

- Тэгээд?

- Хожсон.

Мину толгой дохиж, дэмий л хоосон сүүний саваа дахин сорлоо. Ахмад хөвгүүн гарт нь шинэ буурцагны сүү атгуулангаа

- Чамайг ганцаараа байна гэж бодсонгүй хэмээв.

Юу хэлэх гэснийг нь ойлгоогүй дүү сурагч түүнрүү дуугүй л ширтвэл Бан Чан дагзаа илсээр

- Чамайг нэг хөвгүүнтэй байнга хамт явдаг болсон гэсэн. Та хоёрыг энд байгаа байх гэхээр нь ямар хүүхэд юм бол гээд харах гэж ирсэн юм.

- Аан.

Ахмад хөвгүүн Минугийн өвөр дээр, шинэ хэвээр хэвтэх сүүг харж, дараа нь өөртөө инээмсэглэснээ

- Тэгээд тэр ямархуу хүүхэд юм бэ дээ? Хан Жисон гэсэн байхаа хэмээн асууна.

- Энгийн л. Нэг дугуйланд явдаг юм. Ахлагч нь. Сөүлээс ирсэн. Аавынхаа ажлаас болсон гэсэн байх. Их ярьдаг, их инээдэг. Жаахан бүтэлгүй. Хүний идэх юмыг булаадаг авьяастай. Тийм. Энгийн л.

- Миний асуусан зүйл бол, та хоёр юу- та хоёр тийм юм уу гэж.

Бан Чаныг цоо ширтэх Мину хэсэг чимээгүй болж, тэгээд нүдээ хоёр удаа түргэн цавчсанаа

- Үгүй ээ. Мэдэхгүй. Үгүй. Яг юу асуугаад байгааг чинь ойлгосонгүй.

- Юу гэхээр. Яахав, тэр чамд өөр санагддаг уу? Ямар нэг зүйл өөр санагдаж байна уу?

Өөр. Бүхэл өдрийн турш энэ л үгийг хүлээж байсан мэт, Мину суудал дээрээсээ огцом босоод чанга дуугаар

- Яг наадхи чинь! Мэдээд байсан юм аа! Нэг л өөр байсан юм, тийм ээ, яахын аргагүй өөр байна. Нэг л дуу шуугүй, тайван гэхдээ уйтгартай. Өөр байсан.

- Айн?

Дүү хөвгүүн угийн түүнийг оролцуулалгүй өөрөө өөртэйгөө ярьж байтал утас нь дуугарч түүнд зурвас ирснээр Бан Чан ыг байгааг ч мартаж орхиод тэндээс яваад өгчээ.

- Үхмээр байгаа юм байх даа? Муу жижигхэн хорхой чинь..

Мину шат өгсөн алхахдаа өөртэйгөө ярьсаар, цааш явахдаа амандаа тийн бувтнаж байлаа. Харин ахмад сурагч анх удаа хэн нэгэн түүнийг ингээд л учир хэлэлгүйгээр, элдэв маяггүйгээр хаячхаж байгааг гайхан тэгсэн ч энэ нь хорсол төрүүлэхгүй ердөө л жаахан өвтгөж байгааг мэдрээд түүний ардаас инээмсэглэсээр хоцров.

Чаны дэргэд цоо шинэ буурцагны сүү л үлджээ.














Гол дүр аваагүй ч Couple verse1; Couple verse2 хоёуланд нь cameo хийсэн Чан

Гол дүр аваагүй ч Couple verse1; Couple verse2 хоёуланд нь cameo хийсэн Чан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
the COUPLE-verse.2(ДУУССАН) Where stories live. Discover now